Вэб сайтыг хөгжүүлэх 20 зөвлөгөө

Picture
Монгол хэл дээрх вэб агуулга улам баян, чанартай болоосой гэдэг нь миний хүслийн нэг билээ. Үүний тулд хэрэглэх дэд бүтцээс гадна агуулгыг баяжуулагч иргэд олшрох, вэбийг бүтээгчид олшрох, вэбийг хэрэглэх соёл бий болох нь бас нэг гол үндэс нь билээ. Үүнд бага ч гэсэн хэрэг болох болов уу гэж дараахь зөвлөмжийг эмхэтгэн, орчуулж хүргье. Энэ зөвлөмжийг бичигч нь Friedman Vitaly хэмээх бие даасан онлайн сэтгүүлч, вэб зохиомжлогч хөгжүүлэгч бичсэн тул нилээд хэрэгцээтэй зөвлөмж санагдахын зэрэгцээ манай Монгол залууст ч ийм байдлаар өөрөө өөрийгөө аваад явах боломж нээлттэйг дурдья.

1. Зочлогчоо хүндэл. Вэбээр зочлогчоо бүх агуулгыг уншихыг албадахгүй байхыг хичээх хэрэгтэй. Зочлогч нь уншихыг хүссэн зүйлээ тоймлон харах, сонгох боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Түүнчлэн урдуур нь зар реклам өөрөө гарч ирээд унших зүйлсээ халхлаад байдаг вэбийн хувьд ямар сэтгэгдэл төрдөг вэ гээд сайн хэрэглэгчдээс асуугаад үзээрэй. Энд энэ санааг л хэлж байна.

2. Муу сурталчилгаа бол хөнөөл. Зочлогчийг үймүүлээд дарахаас өөр аргагүй байдалд оруулдаг зар сурталчилгаа нь богино хугацаанд орлого авчирч болох хэдий ч вэбд эцсийн амжилтыг авчирдаггүй. Ингэснээр та болон таны төсөлтэй хэрэглэгч сайтар танилцах байсан боломж болон хүндлэлээ алдаж болно. Харин зар сурталчилгаа нь агуулгадаа садаа болж хэрэглэгчээ үймүүлдэггүй байдлаар зохион байгуулах хэрэгтэй. (Жишээ нь: google хайлтад "web development" гэж бичээд хайхад үндсэн агуулга болох хайлтын үр дүн гарах бөгөөд түүний хажууд "Sponsored Links" гэдэгт яг хайсантай холбоотой сурталчилгааны холбоосууд гардаг) Ингэснээр үнэлэмж, хүндлэлийг олж авахаас гадна сурталчилгаанаас орлого олох баталгаагаар давхар хангагддаг.

3. Зочлогчиддоо мэдээлж бас сурга. Өөрийн бодол, санаа, туршлага, мэдлэгийг бусадтай хуваалц, ингэснээр хэнд юу хэрэгтэй байгаа, мөн хэнд ямар зөвлөмж хэрэгтэй байгааг мэдэж авах юм. Нэгэнт үүнийг мэдэж авснаар нийтийн анхаарлыг өөрийн ажил, сонирхол, үйлчилгээнд юугаар татахаа мэдэх зэмсэгтэй болох юм. Улмаар үнэц бүхий мэдээллийг бусадтай хуваалцаж чадвал бусдад хүндлэгдэж, анхаарлыг татах юм.

4. Өөрийн стиль, санаагаар хөгжүүл. Өөрийгөө онгодтой байлгаж бусдаас битгий хуул. Бусад хүмүүсийн хийснээс хуулахаас өөрийнхөөрөө хийж чадлаа үзнэ гэдэг нь илүү сонирхолтой. Өөрийн төсөөлөл, сониуч зангаа шинжиж хөгжүүл. Шинэ болон хуучныг сайжруулсан санаанууд нь вэб хэрэглэгчдийг илүү татна.

5. Стандартыг хүндэлж хүмүүсийн тухай бод. Вэбийн стандартыг тооцоолон хийснээр ирээдүйд хийх маш их ажлыг хэмнэдэг. Вэб стандарт бий болох гэж зөндөө урт түүхийг туулсан шиг их хугацааг үүнд зарцуулахгүй. Иймээс хэрэв код тань стандартын дагуу байгаа биш бол чөлөөт цагаараа стандартад нийцүүлж байх хэрэгтэй. Ингэснээр шинэ вэб браузер гарсан ч нийцэх эсэхэд санаа зовохгүй болно. Ерөнхийдөө стандартыг хүндэтгэснээр унших, хандах, хэрэглэхэд хялбар вэб хийгдэх юм. Ингэснээр аль ч төрлийн хэрэглэгчийг хүндэтгэж байгаа хэрэг.

6. Тодорхой байж, тэмдэглэгээг ашигла. Алив зүйлийг хурц байсан ч тодорхой хэлэхийг хичээх хэрэгтэй. Хоёрдмол утга нь зочлогч болон таны хооронд үл үзэгдэх зайг үүсгэдэг. Иймээс ярилцах, тайлбарлах сэдэвийн талаар тодорхой идэвхтэй ярилцлагыг эхлүүлж байх нь чухал. Цаашлаад бичсэн зүйлдээ тодорхойлсон зүйлийн талаар асуудлыг дэвшүүлж санал сэтгэгдэл, ярилцлагыг өдөөх хэрэгтэй юм.

7. Хэрэв MS Internet Explorer-т дуртай бол түүнийг үзэн яд, гэхдээ түүний хэрэглэгчдийг бүү март. Өөрийн кодыг хийхдээ тухайн нэг браузерт зориулан хийж болохгүй. Иймээс хэрэв Internet Explorer дээр таны код ажиллаж байгаа бол түүнийг өөр браузер дээр турших хэрэгтэй юм. Ер нь Internet Explorer нь хамгийн сайн браузер биш ч байж магадгүй. Өөр сайн браузер байж ч болно. Гэхдээ нийт хэрэглэгчдийн 85% нь Internet Explorer-ийг хэрэглэсээр байна.

8. Агуулгыг халамжил. Өөрсдийн вебийг хөгжүүлж байгаа бол агуулга нь шинэ мэдээллээр баялаг, сонирхолтой, ойлгомжтой байх хэрэгтэй. Зочлогч юуг ч мартдаггүйг байнга бодох хэрэгтэй. Хэрэв зөв тайлбартай бишээр ямар нэг холбоос оруулсан л байвал сөрөг сэтгэгдэл төрөн дахиж хэзээ ч ирэхгүй болно. Код бол яруу найраг, харин агуулга бол зохиол.

9. Web crawler болон SEO тухай бодох хэрэггүй. Вэбийг хийхдээ хайлтын системд сайн хайгдах төрөл бүрийн дүрэм, түлхүүр үгийг бодох хэрэггүй. Вэбийг сайн, оновчтой хайгддаг болгохын тулд зааврын дагуу маш их ажил хийхээс гадна вэбийн өөрчлөлт бүрт тогтмол зохисжуулалт хийх хэрэг гардаг. Харин вэбийн тухай сайн танилцуулга бүхий блог, нийтлэл бичих нь үүнээс хамаагүй хялбар бөгөөд ганцхан удаа бичих ажил юм.

9а. Буруу SEO болон муу PR хийхээс зайлсхий. Хайлтын зохисжуулалтыг буруу хийх, муу PR буюу өөрийн хаягийг тааралдсан бүх боломжит вэбүүдээр байрлуулан тараах нь эхэндээ сайн үр дүнтэй мэт боловч тун удалгүй юмуу эсвэл яваандаа гол хайлтын системүүдээс улиг хэмээн үзэгдэж хасагдах буюу доогуур үзүүлэлтийн үнэлгээтэй болж хувирдаг. Хайлтын системийн алгоритмууд нь тогтмол сайжирч байгаа бөгөөд хэрэв аливаа вэб нэгэнтээ 0 буюу хамгийн доод зэрэглэлийн хэмээн үнэлэгдсэн бол түүнийг буцааж дээш өндөр зэрэглэлийнх болгох нь маш хэцүү ажил болдог.

10. Холбоо барь гэхдээ улиг битгий бол. Өөрийн агуулгыг сонирхож болох хэрэглэгчидтэй холбоо барихдаа өөрийн агуулгад туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Эхлээд өөрийн зорилтот болон харгалзах чадалтай хэрэглэгчийг тодорхойл. Түүний дараа тэдгээр хэрэглэгчид одоо ямар вебээр зочилдог, хэрэглэдэг болохыг судлах хэрэгтэй. Ингэсний дараа тэдгээр вэбийн зохиогчидтой харилцаж түүний вэбийн уншигчдад өөрийн вэбийг харилцан санал болгох талаар асууж болно. Ингэхдээ хоёр вэбийн хооронд урсгалын ачаалал үүсгэх төдий биш өөрийн вэбийн ялгаа юу болохыг маш зөв тодорхойлж тэдгээрийн зочлогчдод ч ашигтай байх талыг таниулах хэрэгтэй юм. Ингээд вэб хоорондын харилцаа бус хүн хоорондын хамтын ажиллагааны уур амьсгалаар хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Цаашлаад агуулга нь өөрийн мөнгөний төлөө бус хүмүүсийн төлөө байж тэдэнд улиг болдоггүй, рекламддаггүй байх, харин хэрэгтэй агуулгыг санал болгодог байх нь хамгийн эрхэм юм.

11. Бич, Нийтэл, нэрэлхэлгүй асуу. Вэб хөгжүүлэгчид зөндөө олон байдаг билээ. Тийм болохоор аливаа асуултын хувьд тухайн тэр асуултыг асууж байсан, асуулттай тулгарчихсан байгаа, ирээдүйд асуух олон вэб хөгжүүлэгчид байж байдаг. Ялангуяа асуултыг илүү тодорхой асуух тусам илүү хурдан хариулагдах бөгөөд тэрхүү хариулт болон асуулт тань хайлтын системээр олдож таны веб дээр шинэ шинэ хэрэглэгч зочлон ирэх болно.

12. Имэйлд хурдан хариулж бай. Чадалтай хэрэглэгчидтэй харилцахдаа имэйлд аль болох хурдан хариулж байх хэрэгтэй. 12 цагаас удаан хугацаагаар хариулахгүй байх нь бүдүүлэг хэрэг болдог. Түүнчлэн имэйлд автомат хариулагчийг хэзээ ч битгий хэрэглэж бай. Хүн таньд цаг гарган имэйл бичсэн байхад тэдний цагийг ингэж үрэх нь туйлын бүдүүлэг хэрэг. Харин үүний оронд нээлттэй, нөхөрсөг, энгийн боловч мэргэжлийн хүн шиг хариулт бичиж мөн санаа зоволгүй асууж бай.

13. Semantic Web-ийн давуу талыг ашигла. Tag-р төрөл бүрийн хаягийн цуглуулгын вэбүүдэд өөрийн хаягийг тавихаас айгаад хэрэггүй. Тухайлбал:digg, reddit, furl, del.icio.us, gnolia, blinklist, гэх мэт өөр төрөл бүрийн нийтийн хаягын сангуудад өөрийн вэбийн хаягийг дурдахаас айгаад хэрэггүй. Цаашлаад өөрийн зочлогчдоо нийтийн хаягын сан руу өөрийн вэбийг нэмэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй.

14. Холбоо харилцаа үүсгэ. Вэб хөгжүүлэгч нь бүтээмж өндөртэй ажиллахын тулд төрөл бүрийн зургийн сан, CSS-ийн жишээнүүд, бусад вэб хөгжүүлэгчдийн блогийг мэдэж тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй байдаг. Тэдгээрийн зарим нь энд дурдагдсан байгаа.

15. Даяаршсан хүрээнд сэтгэ. Вэбийн агуулга хэдийгээр даяаршсан биш, тухайн хэрэгцээнийх байж болох хэдий ч вэбийн хэрэглэгчээ заавал танил нөхөд, ойр хавийнхан дотроо хайх хэрэггүй юм. Иймээс өөрийн мэдээллийн агуулгыг ойр тойрондоо бус дэлхийд хандсан байдлаар хийж, дэлхий рүү илгээх хэрэгтэй юм.

16. Өөрийн зарчмаас хэзээ ч битгий ухар. Вэбийг хийхдээ захиалагчийн хэлсэн дагуу үг дуугүй даган хийх нь зарим талдаа буруу байх нь бий. Иймээс вэбийг хөгжүүлж байгаа мэргэжлийн хүний хувьд захиалагч буруу байвал түүнийг нь ойлгуулах засах байдлаар ажиллах хэрэгтэй. Эцэстээ захиалагчид вэбийг хэрэглэх бус хэрэглэгчид хэрэглэнэ гэдэгийг бодож зарчмуудаас ухарч болохгүй юм.

17. Харилцаатай бай. Орчин үед вэбүүд нь хаа сайгүй хурдтай хөгжих болсон үе тул хаана юу болж байгаа талаар мэдэгдэл тогтмол авч холбоотой байх явдал чухал. Үүнийг хийх хамгийн шилдэг арга нь вэб хөгжүүлэгчдийн шилдэг блогуудын мэдээллийг RSS ашиглан болж буй өөрчлөлтийг ажиглаж байх арга юм. Түүнчлэн түгээмэл график дизайн болон вэб хөгжүүлэлтийн сэтгүүлүүд захиалан унших нь зүйн хэрэг юм. Жишээлбэл: AListApart, BoxesAndArrows, Digital Web Magazine, Design in Flight, Poynter, Layers Magazine, Graphics.com

18. Бүтээмжийн саадыг шийдэж сур. Шинэ санаа олоход вэбийн хөгжүүлэгчдийн хэлэлцүүлэг дотор бусад хөгжүүлэгчдийн асуудаг болон шийдэж болохгүй асуудлууд юу байгааг харах хэрэгтэй. Энэ нь голдуу шинэ зүйлс байх бөгөөд эдгээрээс шийдэж үзсэнээр шинэ санаануудыг олохоос гадна урд тулгарах асуудлыг шаардлагатай тохиолдолд бие даан шийдэж сурдаг. Тухайлбал ийм хэлэлцүүлэг гэвэл: Sitepoint.com эсвэл өөр сонголт нь зүгээр завсарлага аваад амрах, бясалгах.

19. Вэбээ үзэмжтэй болгох. CSS бүрэн ашиглаж харахад цэвэрхэн, уншихад хялбар, ухаалаг зохиомж бол гоо зүй юм. Ийм гоо зүйн чадварын хадгалахын тулд төрөл бүрийн тэмцээнд оролцож үзэх хэрэгтэй юм. Жишээлбэл: CSS Table Gallery, CSS Zen Garden, Comment Design Showcase, Typography for Headlines, For Assembly Garden, sIFR Beauty Show Case. Үүнд оролцсоноор бусдын амьдралыг хялбаршуулж өөрийн стилийг хадгалах чадвартай болох юм.

20. Вэбийн Хүчийг Хүчтэй дэмжигч бай. Хэрэв өөрөө веб хийдэг бол энэ талаараа нийтэд үг хэлдэг байх хэрэгтэй. Үнэхээр хэрэгтэй гэж үзсэн төслийг дэмжиж бусдад үг хэлдэг, мөн үнэ цэнэтэй зүйлийн тэмцэж байгаа тэднээс үг сонсож дэмжлэг авдаг байх хэрэгтэй. Үүнийг тайлбарласан гайхамшигтай жишээ бол Make Poverty History юм.

Интернэтийн хурдаа ихэсгэх арга

Picture
Интернэтийн хурдаа ихэсгэх арга гэнээ хэр үр дүнтэй нь сайн мэдэхгүй юмаа туршаад үзээрэй   Broadlan холболттой хэрэглэгч Windows Х -гийн дотоод тохиргоогоор интернэт болон сүлжээний хурдыг ихэсгэх нь: Windows XP¬ үйлдлийн систем сүлжээний bandwidth-ийн 20%-ийг далд нөөцөнд үлдээдэг.   Уг нөөцийг ашиглахын тулд: 1. Үйлдлийн системд администратор эрхтэй хэрэглэгчийн нэрээр бус, ердийн "Administrator"-оор log on хийж орно.   2. Start - Run-аас gpedit.msc гэсэн командаар Group Policy Editor-ийг ажиллуулна.   3. "Local computer policy - Computer configuration - Administrative templates - Network - QoS Packet Scheduler" гэж нэвтрээд зүүн цонхонд байгаа Limit reservable bandwidth" тохиргоон дээр хулганын зүүн товчлуураар double click.   4. Setting гэсэн tab-аас "enabled"-ийг сонгож тэмдэглэнэ.   5. "Bandwidth limit %" гэсэн нүдэнд байгаа хувийг 0 болгож өөрчлөөд Apply, OK хийж гарна. 6. Control Panel - Network connections дотроос өөрийн интернэт холболтыг идэвхжүүлээд хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгоно.   General tab доторхи жагсаалтаас QoS packet scheduler гэсэн хэсэг тэмдэглэгээтэй, enabled эсэхийг шалгана. Байхгүй бол install гэж сонгоод шинээр суулгана.   7. Шаардлагатай бол үйлдлийн системийг рестарт хийнэ.   Windows XP үйлдлийн систем хоёр тусдаа NIC карт суулгадаг бөгөөд үүний зөвхөн нэг нь харагддаггүй далд, нөгөө нь Network Connection-оос харагддаг байна. Доорхи твикийг ашигласнаар далд картыг авч хаян, зөвхөн ажиллагаагтай картыг ашигласнаар холболт сайжирна.   1. Control Panel - Network connections дотроос интернэт холболтоо идэвхжүүлж хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгоно.   2. General tab-аас File and Printer sharing for MS networks болон Client for MS networks гэсэн хэсгийн урдах тэмдэглэгээг авч хаяна.   3. Windows XP-гийн installation дискнээс support directory-д байгаа support.cab-аас netcap.exe файлыг хатуу дискэндээ хуулна.   4. Command prompt-оос netcap.exe байрлаж буй directory-г зааж netcap/? гэсэн команд оруулаад Enter дарахад netcap-ийн коммандууд болон суугдах netmon driver гарч ирнэ. Хамгийн доор адаптерын жагсаалт гарна.   5. netcap/Remove гэж бичээд Enter дарахад netmon драйверийг авч хаяна.   6. Control Panel / System / Device Manager-ээс network adapter-ийг шалгаж үзнэ. Хоёр адаптерийн шар тэмдэглэгээтэйг нь сонгоод uninstall хийнэ.   7. Үүний дараа network connection properties-ээс холболт байхгүй болсон эсэхийг шалгаж үзнэ. Шинээр холболт хийх wizard гарвал хүчингүй болгоод компьютерээ рестарт хийнэ.   restart хийсний дараа network connection properties дотор шинээр "Local Area Connection 2" үүссэн байх ёстой. Уг холболт дээр хулганы баруун товчлуураар Properties-ийг сонгож, General tab-аас File and Printer sharing for MS networks, Client for MS networks, QOS packet scheduler гэсэн хэсгийн урдах тэмдэглэгээг авч хаяад ОК хийсний дараа компьютерийг рестарт хийнэ. 

youtubed видeo байрлуулах

Picture
Одоо үед хүмүүс хүссэн дуу, клип, зар сурталчилгаа, видеогоо ямар ч төвөггүйгээр Youtube дээр үздэг болсон үе. Өмнө нь бид видео олж үзэхийн тулд интернетийн бараг бүх сайтуудаар хайж цаг үрдэг байсан. Тэгвэл Youtube дээр таны хүссэн видео байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ийм ч учраас бараг дэлхийн өнцөг булан бүрт Youtube ийг ашиглаж байна.
Хамгийн гол нь Youtube ийг маркетингийн арга хэрэгсэл болгон ашигладаг болсон байна. Тэгвэл энэ нь танд ч гэсэн боломжтой юм. Хүссэн хүн видеогоо Youtube дээр байршуулах боломжтой.




Тэгвэл одоо танд хэрхэн Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье.


Алхам 1. Эхлээд та юуны өмнө Youtube д бүртгүүлж, гишүүн болох ёстой.
Үүний тулд Бүртгүүлэх гэсэн энэ товчиндээр дарна. Ингээд бүртгүүлэх нүүр гарч ирнэ. Тухайн нүүрэндэх шаардлагатай мэдээллүүдийг оруулсаны дараа Terms of Use,Privacy Policy гэсэн хэсэгт дарж идэвхжүүлсэний дараа Create my account гэсэн хэсэгт дарах хэрэгтэй. Ингэсний дараа мэйлээ шалгаарай гэсэн бичиг гарч ирэх болно.


Алхам 2. Ингээд та мэйлээ шалгах хэрэгтэй. Мэйлд тань Please click hereto confirm your email гэсэн хэсгийн click hereдээр дарна. Дарах үед шинэ хуудас нээгдэж,таныг гишүүн болсоныг мэдэгдэх болно.

Алхам 3. Одоо та видео оруулахын тулд Upload гэсэн шар бичиг дээр дарах хэрэгтэй.

Titlе: гэсэн хэсэгт видеоныхоо нэрийг

Description: гэсэн хэсэгт видеоныхоо тухай тайлбарыг

Video Category: гэсэн хэсгээс ямар хэлбэрийн, ямар төрлийн видео вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь хэрвээ та дууны клип оруулах гэж байгаа бол music гэсэн хэсгийг сонгоно гэсэн үг.

Tags: гэсэн хэсэгт та таны видеог хүмүүс олохын тулд оруулж болох үгнүүдийг бичих ёстой.

Ингээд бичиж дууссан бол одоо доор байгаа Upload a video гэсэн товчийг дарах ёстой.

Алхам 4. Дараагийн нүүрэнд video upload гэсэн бичгийн доор байгаа browse гэсэн товчийг дарж, видеогоо оруулна. Тэгээд upload video товчийг дарна. Ингээд uploading гэсэн бичиг гарч ирэх ба та хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.

Алхам 5. Хэсэг хугацаанд хүлээсний дараа Thank you! Your upload is complete. гэсэн бичиг гарч ирэх ба та видеогоо оруулсан гэсэн үг.

Youtube сайтаас хvссэн видеоныхоо Audio буюу зөвхөн дууг нь салгаж авах

Picture
Хамгийн том видео сайт болох Youtube сайтаас хүссэн видеоныхоо Audio буюу зөвхөн дууг нь салгаж авах гайхалтай аргыг та бүхэндээ хүргэж байна. Зарим гишүүд маань мэддэг ч байж магадгvй, гэхдээ ерөнхийдөө хэрэглэгчид нэг их мэддэггүй тул энэ арга та бүхэнд маш их хэрэгтэй байх болов уу. Тэгэхэээр эхлээд Youtube дээр байгаа видео бичлэгийнхээ URL хаягийг хуулж авна.   Тэгээд дууг нь салгаж авах сайт руугаа ороод хуулж авсан URL хаягаа paste хийж "Download" товчлуур дээр дарна. Хэсэг уншиж дууссаны дараа яг доод талд нь "Download MP3" гэсэн бичиг бүхий линк гарч ирэх бөгөөд энэ дотор таны зааж өгсөн видео бичлэгийн Audio буюу mp3 файл татаж авах боломжтой бэлэн болсон байх болно. Ингээд л гүйцээ.

Yahoo messenger-ийг нэг зэрэг олон нээх нууц арга

Picture
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа 1. Start цэс рүү ор.
2. Run
3. regedit гэж бичээд Enter
4. HKEY_CURRENT_USER гэсэн хэсгээс
5. Software\Yahoo\pager\test гэдгийг сонго
6. баруун товчоо дараад new гэж сонгоод Dword value үүсгэ
7. New Value #1 гэснийг нь Plural болгож нэрийг нь өөрчил
8. Өгөгдлийг 1 болго, base гэсэн хэсэгт нь Hexadecimal гэж сонгогдсон байх ёстой.

regedit-ээ хаагаад яахуу мэссэнжэрээ ажиллуул. Өөр нэрээр орох бол дахиад нэг яахуу мэссэнжэр нээгээд ор.
За амжилт

youtube -ээс mp3 mp4 avi форматаар файл татах

Picture
dvdvideosoft.com гэсэн сайт руу орно тэгээд тэндээсээ youtube download гэсэн цэсэн дээр нь дарна уншиж дуусаад download гэсэн товчин дээр дараад түүнийг татаж авна install даж суулгаад youtube-ийнхээ url хаягийг хуулж авна суулгасан программийнхаа paste гэсэн товчин дээр нь дарахаар татаж авах гэж байгаа бичлэгний нэр нь гарч ирнэ доор нь хаана хуулж ком дээрээ тавих уу тэрний доор нь ямар форматаар татах уу гээд сонголт байгаа, тохируулсан бол одоо download дар enjoy ok.

Интернетээс мэдээлэл хайх

Picture
Интернет бол өнөө үед бидэнд байгаа хамгийн том боломж. Үүнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бүх л зүйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерүүд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг.   Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна. Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал... Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ? Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг. Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ? Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гүнзгий түвшин рүү хүндрэх зарчмаар бэлдэнэ. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Үүнийг хүн бүр мэддэг учраас илүүц нуршаад яахав. Жишээлбэл та "Аватар" киног шууд үзэхээр хайж байгаа бол түүнийгээ бичихэд маш олон үр дүн гарч бүгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй. Зорилгодоо хүрч чадсангүй юу. Тэгвэл дараагийн түвшин рүү орцгооё.
1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий. “+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна.  “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна. “~” тэмдэг, үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.  “ОR” тэмдэг, үүнийг Boolean төрлийн үйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг. Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR Paris" гэж хайх хэрэгтэй.   Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.    2. Тусгай үгнүүд ашиглах "INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой.   Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно.   "INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно. Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана. Жишээлбэл: Define:USA товчилсон үгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.   Filetype: Энэхүү командыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм. Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ. Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална. Жишээлбэл: American college site:edu Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна. In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт. Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог. Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог. http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаарх мэдээллийг аваарай.   

Blog-ийн тухай

Picture
Блог (Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь албан байгууллагаас эхлээд хувь хүн ч гэсэн хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайт буюу хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо монголдоо төдийгүй дэлхий даяар цацна гэсэн үг.

Нэгэнт вэб сайттай болж байгаа учир вэбийн хаяг буюу домэйн нэртэй болдог. Banjig.Блог буюу Bblog.mn-ний хувьд энэ нэр нь http://www.танынэр.bblog.mn байна.

Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ дамжуулан онлайн сонин, сэтгүүл гаргаж байх, ажил мэдлэгтэйгээ холбоотой нийтлэл бичиж байх, нийгэмд болж бүтэхгүй байгаа болон болж байгаа зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн сонирхолын дагуу бусдад хэрэгцээтэй мэдээлэл хүргэж байх (төрөл бүрийн зөвлөгөө гэх мэт) мөн түүнчлэн өдрийн тэмдэглэл хөтлөж байх ч боломжтой.

Хамгийн гол нь блог дахь бичлэгүүдээ та өөрөө хэний ч оролцоо хяналтүйгээр байнга хянаж, удирдаж байх боломжтой удирдлагын системтэй байна. Үүнийг Вэбийн агуулгын удирдлагын систем буюу CMS гэдэг. Энэ нь ямар нэгэн техникийн мэдлэг шаардагдахгүйгээр маш хялбараар өөрийн Вэб сайтыг удирдах боломж олгодог.

Блог дээр ямар нэгэн агуулга оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг гэх мэт мэдээллийн олон төрлийн хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг. Мөн блогууд дээрх гол зүйлүүдийн нэг нь блогыг уншигчид өөрсдийн сэтгэгдэлээ үлдээх боломж юм.

Нэгэнт л өөрийн гэсэн вэб сайттай болж байгаа учир түүнийхээ хэлбэр дизайн, өнгө үзэмжийг сайжруулах, бусдын блогоос ялгарах сонирхолтой байх нь мэдээж тэгвэл энэ боломж нь ч блог дээр байдаг.

Блогын төрөл:

Хүмүүс блогийг олон төрлөөр үүсгэж ашигладаг. Блогыг үүсгэхдээ ингэж төрөлжүүлэх нь уншигчдад улам сонирхолтой байх талтай байдаг. Жишээ нь:


  • та фото зураг сонирхогч бол өөрийн зурагуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогын төрөлд хамаарагдана.
  • Та хэрвээ видео сонирхогч бол өөрийн авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгүүдээр блог үүсгэж болно. Энэ нь видео блогын төрөлд хамаарагдана.
  • Мөн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан үүсгэж ч болдог.
Блогын хэлбэр:

Блог үүсгэхдээ төрлөөс гадна агуулга хэлбэр бас чухал юм. Блогоо агуулга, сэдвээр нь төрөлжүүлэх нь уншигчдын сонирхолыг татах нэг нөхцөл болдог. Жишээ нь:


  • Та хоол хийх сонирхолтой, олон төрлийн хоолны жор мэддэг бол зөвхөн хоолны жороор дагдасан блог үүсгэж болно.
  • Та улс төрд сонирхолтой, улс төрийн үйл явдалыг байнга дүгнэн шинжилдэг бол улс төрөөр дагнасан блог үүсгэж болно.
  • Бас өөрийн ажил мэргэжлийн холбогдолтой блог үүсгэх нь бас л сонирхолтой.
Блог үүсгэх зорилго

Ихэнх блогыг хувь хүмүүс өөрийн сонирхолоор үүсгэдэг бол байгууллагууд ч гэсэн бизнесийн зорилгоор блог үүсгэдэг.

Мөн хэсэг бүлэг хүмүүс хамтран (төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагууд гэх мэт) өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, өөрсдийгөө хөгжүүлэх зорилгоор блог үүсгэх нь ч их байдаг.

Блог үүсгэхэд заавал ийм төрөл, хэлбэр, зорилгоор үүсгэнэ гэсэн ойлголт байхгүй яаж сэтгэнэ түүгээрээ л үүсгэдэг.