Интернетийн эдгээд болон товчилсон үг хэллэгүүд

Picture
Интернетэд этгээд болон товчилсон үгс их байдаг. Үүнийг "internet slang" гэх ба та бид их бага хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ. Хичнээн мундаг англи хэлтэй байлаа гээд зарим үгсийг ойлгохгүй байх жишээтэй. LOL, WTF, OMG гэх мэт үгсийг бол хараад гадарлаж байвч AFAICR, CMIIW, IYKWIM гээд арай урт болоод ирэхээр ойлгохгүй хүндрэлтэй байгаа биз. Тэгэхээр интернетийн ямар ямар товчилсон үгс байдаг, мөн ямар утгатай болохыг хамтдаа мэдэцгээе. Мэдээж хэрэг бүх үгс байхгүй л дээ. Зөвхөн өргөн хэрэглэгддэг гэсэн үгс байгаа. Манай сайтад л гэхэд 1ST гэх үг их моодонд ороод байгаа шүү дээ. Мөн T1, SDA, MDK, SOSA гээд Монголын интернет хэрэглэгчдийн зохиосон бас нэгэн "internet slang" бас байнаа байна. Энэ Аа тийм бас тэр 3 st гэж бичдэг хүмүүс энэ мэдээг нэг хараад авахад илүүдэхгүй байх хэ хэ


2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа


А
AAF - As a Friend  - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсвэл  A/S/L - Age / sex / location - нас хүйс байрлал
ASLP эсвэл  A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment - Яг энэ мөчид, энэ үед

В
B2B - Business to Business - Бизнэсээс бизнэс буюу хувь хэрэглэгчээс илүүтэйгээр байгууллагат төвлөрөх
B2C - Business to Customer - хэрэглэгчдэд төвлөрсөн бизнэс
B4 - Before - Өмнө
BBIAB - Be back in a bit - Удахгүй холбогдоё
BFF - Best Friends Forever  - Сайн найзууд үүрд хамтдаа
BFN - Bye For Now[2 - Одоохондоо баяртай
blog - web log or an online journal - Онлайн сэтгүүл, веб бичлэг
BTW - By the way - Дашрамд хэлэхэд

C
CMIIW - Correct me if Im wrong - Буруу байвал зөв болгож засаарай
crapplet - A poorly written computer application - Тааруухан бичигдсэн компьютер програм
CU - See you (later) - дараа уулзая
CYA - See ya, Cover Your Ass  - Баяртай, мэргэжлийнхэн хэрэглэдэг баяртай гэсэн утга

D
D/L - Download  - Таталт
DND - Do not disturb - Битгий саад бол

E
EOF - End of File - Файлын төгсгөл
EOM - End of Message - Мессежийн төгсгөл
EOL- End of Life. Device or hardware that is at the end of its productlife cycle. End of Line - Амьдралын төгсгөл эсвэл бүтээгдэхүүний буюухардверийн амьдралын мөчлөгийн төгсгөл
ETA - Estimated time of arrival - Ойролцоогоор очих цаг

F
FAQ - Frequently Asked Question(s) - Байнга асуугддаг асуултууд
FOAF - Friend of a friend - Найзын найз
FTFY - Fixed that for you - Үүнийг засчихсан
FYI - For your information - Мэдээлэлд тань

G
GG - Good game - Сайн тоглолоо
GL - Good luck, used before commencing a game - Амжилт хүсье, тоглоом эхлэхээс өмнө хэрэглэдэг
GMTA - Great minds think alike - Ухаантай хүмүүс ижил байдлаар сэтгэх, бодох

H
HAND - have a nice day - Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.
HF - Have fun - Хөгжилтэй байгаарай
haxor or H4x0r - Hacker - Хакер
hit-  Веб серверт хийсэн шаардлага , интернэт хайлтын үр дүн, Веб хуудасачааллаж байна. Энэ нь вебхуудсын зочилогч гэдгээс өөр юм
home page - Веб хуудасны эхлэл хуудас, техникийн нэр нь "index"
hot list - Нээлттэй боломжтой URL-уудын цуглуулга, заримдаа текст файлууд боломжтой байдаг.  
HTH - Hope this / that helps - Энэ туслана гэдэгт найдаж байна.

I
IBTL - Түгжигдэхээс өмнө
IDK - I dont know - Мэдэхгүй
IONO - I dont know - Би мэдэхгүй
IWSN - I want sex now - Би яг одоо секс хүсэж байна
IYKWIM - If you know what I mean - Хэрвээ чи миний юу гэснийг мэдэж байгаа бол
Information superhighway - The Internet (AKA: I-way, infobahn) - Интернэт

J
JAS - Just a sec - Түр хүлээгээрэй
JK or j/k - Just kidding, or joke - Зүгээр л тоглосон юм аа, хошигнол

K
k or kk - OK - тэгье, болж байна
KISS - Keep it simple stupid - энгийн тэнэгээр нь хадгал
KOS - Kill on sight - Харангуутаа устга
KTHX - OK, thanks - Тэгэлгүй яахав, баярлалаа

L
lag - Интэрнэтийн хурд саарах серверийн асуудлаас болоод хурд удаашрах
LMIRL - Lets meet in real life - Жинхэнээрээ уулзацгаая
LMK - Let me know - Би мэдмээр байна
LOL - Laughing out loud, laugh out loud - Чангаар инээх
LTNS - Long time no see - Удаан холбогдсонгүй шүү
lulz - corruption of LOL - LOL
lurker - Хэлэлцэж байгаа сэдэвт оролцохгүйгээр группэд байнга зочлогч
LYLAB - Love you like a brother - Ах шигээ чамд хайртай
LYLAS - Love you like a sister - Эгч шигээ чамд хайртай
M8 - Mate - нөхөр, хамтран ажиллагч, хань

N
N1 - Nice one - Ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг гоё байлаа
NE1 - "Anyone" - Хэн нэгэн
NP - No problem - Асуудалгүй
NS - Nice shot - Сайхан цохилоо ихэвчлэн тоглоомд хэрэглэдэг.
NSFW - Ажиллахад аюултай, анхааруулга
NVM, NVMD, or nm - Nevermind, not much - Юу ч биш ээ

O
O RLY - Oh really? - Өө тийм үү?
OIC - Oh, I see - Аан ойлголоо
OFN - Old freaking news - Өө хуучнаараа л
OMG - Oh my god - Өө бурхан минь
ONOZ - Oh, no - Өө үгүй ээ
OP - Original poster - Эх материал
OS - Operating system - Үйлдлийн систем

P
PAW - Parents are watching - Эцэг эх харж байна аа
PEBKAC/PEBCAK - Компьютерийн гар болон сандалтай холбоотой асуудал
PLMK - Please let me know - надад мэдэгдээрэй
PPL - People - Хүмүүс
pr0n - Intentional misspelling of porn - Порно-ы Олон улсын алдаатай үсэглэл

R
rehi (or merely re) - Hello again - Дахиад сайн уу
RL - Real Life - бодит амьдрал
RTFS - Read the f***ing source - Хараал идсэн эх үүсвэрийг нь унш даа

S
SCNR - Sorry, could not resist - уучлалт гуйж байна, гэхдээ өөртөө тусалж чадахгүй нь ээ
SFW - Safe for Work, see NSFW - Ажиллахад аюулгүй
sk8/sk8r/sk8er - skate/skater - Гулгагч
smiley - Another name for emoticons - Сэтгэл хөдлөлүүдийн өөр нэг нэр
SMH - Shaking my head - Толгойгоо сэгсэрч байна
SNAFU - Situation normal: Энгийн нөхцөл байдал
Snail mail - Normal paper mail service - Энгийн цаасан майлын үйлчилгээ
SOHF - Sense of humor failure - хүн чанарын алдаа
spider - The program behind a search engine - хайх системийн ар талын програм
STFU - Shut the f*** up - Ярихаа бол, амаа тат

T
TBF - Time between failures - Алдаа хоорондох цаг
TBH - To be honest - Шударгаар бол
TG - Thats great - Үнэхээр гайхалтай
TGIF - Thank God its Friday - Ашгүй амралтын өдрүүд
TMI - Too much information - Хэтэрхий их мэдээлэл
TOS - Terms of service - Үйлчилгээний нөхцөл
TTBOMK - To the best of my knowledge - Одоог хүртэлх миний мэдэж байгаа гэвэл
TY - Thank you  - Баярлалаа
TYT - Take your time - Битгий яар

W
W/ or W/O - With or without - хамт эсвэл үгүй
W/E - Whatever  - Юу ч байсан яахав
WRT - With respect / regard to - Хүндэтгэж байна
WTB - Want to buy - Худалдаж авахыг хүсэж байна
WUG - What you got? - Юу олж мэдсэн?
W8 - Wait - Хүлээж байгаарай

Y
YAGTOH - you are going to own him -Чи түүнийг өөрийнхөө болгох болно.
YKW - You know what? - Юу гээч?
YOYO - Youre On Your Own - Өөрийнхөөрөө байна
YW - Youre welcome - Зүгээр дээ

Компьютараа вирусээс хамгаалах

Picture
Kомпьютерийн аюулгүй байдлыг хангах талаар бидний авч чадахуйц үйлдлүүд байдаг. Эдгээр үйлдлүүд нь ерөнхийдөө 2 үндсэн хэсэгт хуваагдана.
1. Хэрэглээний аюулгүй байдал: Компьютер дахь програмуудын аюулгүй байдлыг хангах үүнд: Internet Explorer, Microsoft Office, Netscape, Outlook express зэрэг үндсэн програмууд орно.
2. Үйлдлийн системийн аюулгүй байдал: Үйлдлийн системийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх
Доорх зөвлөгөөнүүдээс үйлдэл болгон дахь дэлгэрэнгүй мэдээллийг авснаар та компьютераа вирусдэхээс сэргийлэх боломжтой.


Хэрэв таны компьютерт:
• Компьютер ба интернэт холболт удаан байх
• Үл мэдэгдэх Вебсайтууд гарч ирэх
• Програмын доголдол гарах, тайлбаргүй алдаа заах ( хэдийгээр шинэ суулгалт хийсэн ч)
• Системын функцууд ажиллагаагүй болох (Control Panel, Task Manager, Internet Explorer)
Хэрвээ ийм бэрхшээлүүд байгаа бол таны компьютер вирусдсан байх магадлалтай ба дараахь алхамуудыг яаралтай хийх хэрэгтэй.


Алхмууд
• Вирус мөн эсэхийг шалга
Юун түрүүнд та хэвийн бус байгаа системын үйлдэлүүдыг жагсаан энэ нь тоног төхөөрөмж дахь эвдрэл болон hardware-дахь доголдол асуудлаас болоогүй эсэхийг нягтлан шалга. Зарим хүмүүс софтверийн алдааг жишээлбэл Outlook Express хэвлэгчийн алдааг вирус хэмээн буруу оношлодог. Түүнчлэн бүртгэлийн (registry) буюу install хийгдсэн хийгдээгүй олон програмуудаас болж алдаанууд ихээр заадаг болохыг сануулахад илүүдэхгүй биз.
• Anti-virus програмаа ажиллуул.
Орчин үеийн вирусууд anti-virus програмаас нуугдаж чаддаг болсон Norton Antivirus болон Mcafee энэ тал дээр сул талтай нь харагддаг.
1. System Restore оролтоо болон Интернэтээ шалга
System Restore-оо шалгаж, баруун товчоо дарж миний компьютерийн (My computer) сонголтоос properties-ийг дарж System Restore оролтын бүх drive-уудыг унтраа.
Шинэ anti-virus программ суулга. 
- AVG, 
- Avast 
- Spybot Search & Destroy
- Webroot Spysweeper эдгээр нь үнэгүй татаж авах боломжтой ба вирусыг шалгахаа түр азнаарай!

Ингээд компьютераа дахин асааж унтраана. Асах явцад нь F8-ийг дарж өг. Ингээд та аюулгүйн меню-г идэвхжүүлснээр anti-virus програмаас нуугдсан байсан вирусуудыг илрүүлчихлээ.
2. Вирусын програмаа ачааллуулж вирусуудыг устга


 Firewall

Firewall гэдэг нь сүлжээнд холбогдсон компьютерт гаднаас ямар нэг электрон байдлаар халдах тохиолдолд хамгаалалт нь ажиллаж эхэлдэг программ юм. Үүн дээр ямар нэг байдлаар ажиллах зарчмыг нь зааж өгөөд ямар ямар сүлжээг хянах, хянахгүй эсэх талаас тохиргоо хийн ажиллуулж болдог юм.

 Энэхүү программ нь Firewall буюу галын хана гэдэг нэртэй юм. Энэ нь галын хана адил тухайн нэг тасалгаанаас буюу нэг хөрш мэдээллийн баазаас нөгөө мэдээллийн бааз руу гал халдахгүй байхаар буюу вирус, сүлжээний үл мэдэгдэх хор хөнөөл учруулах мэдээллүүд орж ирэхээс сэргийлдэг юм.

Firewall-ийн олон төрлүүд байдаг. Энэ нь сүлжээний хэлбэр, холболт зэргээс хамаарна.

Оролт\Гаралт

Picture
Компьютерийн үндсэн хоёр үйлдэл нь Оролт\Гаралт ба тооцоололт юм. Үйлдлийн систем нь Оролт\Гаралтын үйлдэл ба төхөөрөмжүүдийг удирдах, хянах ажилыг гүйцэтгэдэг. Компьютерт маш олон төрлийн Оролт\Гаралтын төхөөрөмжүүд ашигладаг ба тэдгээрийг оновчтойгоор удирдах нь компьютерийн систем зохион бүтээгчдэд маш их үндрэл учруулдаг. Компьтерийн хурд сүүлийн хэдэн жилд, жил бүр 50% - 80%- оор нэмэгдэж байна. Гэтэл Оролт\Гаралтын төхөөрөмжийн хурд жилээс жилд  5% орчмоор л нэмэгдэж байна. Уншигчид мурын хуулийн тухай мэдэх бизээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн Амдалийн хууль гэж байдаг. Энэ нь “Системийн ажиллах хурд нь уг системийн хамгийн удаан бүрдэл хэсгийн хурдаар тодорхойлогдно” хэмээх хууль юм. Компьтерийн хөгжлийг харахад

1. Процессорын хурд 18 сар тутам 2 дахин өсч байна.
2. Санах ойн хэмжээ 18 сар тутам 2 дахин өсч байна.
3. Дискний багтаамж 12- 18 сард 2 дахин өсч байна.
4. Дискнээс унших хурд 10 жил тутамд 2 дахин өсч байна.

Оролт\Гаралтын технологийг зохин бүтээгчид хоорондоо үл авалцах хоёр асуудлыг шийдэх шаардлагатай болдог. Эхний асуудал нь орчин үеийн компьтерийн системд бүх техник хангамж, технологиуд нэгтгэгдэн, стандартчлагдаж байна. Нөгөө талаас өдөр ирэх тутам урьд нь огт байгаагүй, хэний ч төсөөлж байгаагүй техник тоног төхөөрөмжүүд шинээр ашиглалтанд орсоор байна. Эдгээрийг урьд зохиосон стандарт, Оролт\Гаралтын технологи, ойлголтуудад багтаах нь хүндрэлтэй юм. Иймээс ч урьд ашиглаж байсан порт, бүтээх нь улам хүнд болсоор байна.

1. Оролт\Гаралтын төхөөрөмжүүд
Оролт\Гаралтын үйлдэлд олон тооны ялгаатай төхөөрөмжийг ашигладаг. Тэдгээрт хэрэхн хандах, ангилах нь Оролт\Гаралтын үйлдлийг хийхэд онц чухал үүрэгтэй.

- Оролт \ Гаралтын төхөөрөмжийн ангилал – Оролт \ Гаралтын төхөөрөмжийг олон шинж чанараар нь ангилаж болно. Энд ямарваа нэгэн тодорхой нэгдсэн ангилал байдаггүй боловч тодорхой шинж чанараар нь ангилдаг.
- Харьцах объкет – Хүн буюу машинтай харьцах эсвэл дэд системүүдийг холбох зэрэгт Оролт \ Гаралтын төхөөрөмжийг ашигладаг.
- Мэдээлэл дамжуулах хурд – Гар буюу хулгана нь маш бага хурдтайгаар мэдээлэл дамжуулдаг (секундэд хэдэн арван байт) бол график карт, gigabit Ethernet (гитабитийн сүлжээ) зэрэг нь секундэд хэдэн сая байт мэдээлэл дажуулдаг.
- Ашиглах програм хангамж – Төхөөрөмжийг удирдах, харьцах програм хангамж нь төхөөрөмж бүрд ялгаатай байдаг. Гар буюу хулганыг удирдах програм хангамж нь энгийн байхаас гадна үйлдлийн системд бага зэрэглэлтэй байхад (ашиглах давтамж багатай тул) харин график карт, өндөр хурдтай сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах програм хангамж нь үйлдлийн системд маш өндөр зэрэглэлтэй байдаг. үйлдлийн систем нь Орол/Гаралтын төхөөрөмжтэй харьцахын тулд уг төхөөрөмжийн удирдлагын регистрт удирдлагын мэдээлэлийг бичих эсвэл унших уг төхөөрөмжийн хаягаас мэдээлэлийг унших эсвэл бичих аргаар харьцана.

Үүнд зарим Оролт/Гаралтын төхөөрөмжийн үндсэн санах ойн нэг хэсэг байдлаар хаягладагийг (memory mapping буюу санах ойн хаяглалт) тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Үүнд төхөөрөмжийн санах ойг үндсэн санах ойн нэг хэсэг болгон хаяглах эсвэл удирдлагын регистрүүдийг үндсэн санах ойн нэг хэсэг болгон хаяглах нь төхөөрөмж үйлдлийн системээс шалтгаалдаг.

- Удирдлагын хүндрэл-  Төрөл бүрийн төхөөрөмжийг удирдах нь гарах хүндрэлийн хувьд янз бүр байна. Мөн ашиглаж буй технологийн төрөл бүрийн техник хангамжийн хувьд нэвтрүүлэх нь томоохон хүндрэл учруулна. 1- р бүлэгт авч үзсэн технологиудаас санах ойн шууд хандалтыг технологийг удирдахад хамгийн хүнд байх нь ойлгомжтой.

- Дамжуулах мэдээллийг хэмжих нэгж- төхөөрөмжөөр дамжиж буй мэдээллийг төрөл бүрийн нэгжээр хэмждэг (бит/сек, байт/сек гэх мэт). Төхөөрөмжийн хурд, онцлогоос шалтгаалан хэмжих нэгж нь ялгаатай байна. үүгээр ч барахгүй төхөөрөмжид өгөгдөл багцаар (блокоор) (жишээ: диск) буюу эсвэл урсгалаар (жишээ: гар) дамжиж болно.

- Өгөгдлийн дүрслэл- Өгөгдлийн хэрхэн дүрсэлж буй хэлбэр, стандартаар нь оролт/гаралтын төхөөрөмжийг ангилж болно. Жишээ: Гарнаас өгөгдөл ямар нэг кодлолтгүйгээр төхөөрөмжид шууд очдог бол мэдээллийг дэлгэцэнд дүрслэхдээ дэлгэцийн горим зэргээс хамааран нарийн кодолж өгдөг.

- Алдаа боловсруулалт – Дамжиж буй өгөгдөлд гарч буй алдааг боловсруулах хэлбэр нь төхөөрөмжүүдэд ялгаатай байх нь бий. Мөн алдаа гарсан тохиолдолд үзүүлэх хариу үйлдэл нь төхөөрөмж бүрийн хувьд өөр  байдаг.

Оролт/ гаралтын төхөөрөмж нь асар олон төрөл байдаг ч тэдгээртэй харьцахад энгийн болгох үүднээс төхөөрөмж удирдах программ (device driver) ашиглан бүгдийг нэг ижил буюу ойролцоо интерфейстэй болгож өгдөг. (Зураг 1) Өөрөөр хэлбэл төхөөрөмж байдаг ч тэдгээрийг удирдах техник хангамж нь цөөн төрөл, төхөөрөмж удирдах программ бүр цөөн тоотой байдаг. Ингэснээр үйлдлийн системийн оролт гаралтын удирдах дэд систем нь нэг доор олон тооны ялгаатай төхөөрөмж удирдах боломжтой болдог. Үйлдлийн системийн цөм нь оролт / гаралтын дэд системийн хэдэн функц дуудах үйлдэл л хийдэг. Энэ санаа нь урьд авч үзсэн давхаргад архитектур юм.
Оролт / Гаралтын үйлдлийг удирдахын тулд үйлдлийн системд олон тооны өгөгдлийн бүтэц ашигладаг. Эдгээрт оролт / гаралтын төхөөрөмжүүдийн хувиарлалт, тэдгээрт хандах эрх гэх мэтчилэн мэдээллийг хадгалдаг.

2. Оролт/Гаралтын технологи

- Програмчилсан Оролт / Гаралт ба завгүй хүлээлт
Оролт/Гаралтын үйлдэл нь комьпютертэй зэрэг үүссэн гэж үзэж болно. Анх оролт/гаралтын үйлдлийг polling буюу завгүй хүлээлт ашиглан гүйцэтгэдэг байсан. Энэ нь процессор мэдээлэл боловсруулах үйлдлээс гадна Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийг байнга шалган, оролт / гаралтын үйлдэл хийхэд бэлэн болмогц уг үйлдлийг гүйцэтгэж эхэлнэ. Оролт / Гаралтын үйлдлээр дамжиж буй бүх өгөгдөл процессороос дамждаг завгүй хүлээлтийн үйлдэл нь өөрөө оновчтой үйлдэл юм. Энэ үйлдэл нь дотроо дэд үйлдлүүдийг агуулдаг.
1. Оролт/гаралтын төхөөрөмжийн төлвийн биетийг агуулсан байтыг авах
2. Төлвийн байтад логик ба үйлдэл хийж,оролт / гаралтын төхөөрөмжмйн төлвийн биетийг гарган авах
3. Хэрэв (IF) үйлдэл хийх

Эдгээр үйлдлийг нэг удаа гүйцэтгэх нь хангалттай хурдан, оновчтой юм. Гэтэл оролт/гаралтын үйлдлийг хийхийн тулд завгүй хүлээх арга буюу програмчилсан оролт/гаралт нь мөч тутамд төхөөрөмжийн төлвийг шалгах хэрэгтэй болдог. Үүгээр ч барахгүй энэ технологи нь мультипрограмчлалын ашиглаж буй үед процесс хооронд удирдлага шилжих ажлыг хүндрүүлдэг. Учир нь урсгалаар орж ирж буй мэдээллийг цаг тухайн үед нь олж авахын тулд (цаг тухайн үед олж авахгүй бол дахин сэргээн авах боломжгүйгээр алдагдана) процесс хоорондын удирдлага шилжилтийг хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Анхны компьютеруудад оролт/гаралтын бүх үйлдлийг төв процессор хариуцдаг байсан бол цаашид програмчилсан оролт/гаралтын үйлдлийг тусад нь нэг модуль болгон гаргасан. Ингэснээр төв процессорын ачаалал бага зэрэг буурах төдийгүй оролт / гаралтын үйлдэлтэй холбоотой бүх нарийн үйл явцыг төв процессор удирдахаа байсан. Ингэснээр оролт/гаралтын олон тооны төхөөрөмжтэй нэгдсэн интерфейсээр харьцах боломж улам өргөссөн.

- Тасалдал ба тасалдлаар удирдах Оролт/Гаралт
Програмчилсан оролт/гаралтын үйлдлийн хамгийн том сул тал нь оролт/гаралтын төлвийг байнга шалгах явдал юм. Иймээс процессорт оролт/гаралтын үйлдэл хийх шаардлагатай байгаагаа тасалдалаар мэдэгдэх аргыг ашиглах болсон. Ингэснээр завгүй хүлээлт байхгүй болох ч оролт/гаралтын үйлдэлд оролцож буй бүх мэдээлэл процессороор дамжсан хэвээрээ л байсан. Өөрөөр хэлбэл оролт/гаралтын үйлдлийг эхлүүлэх ба дуусгах ажлыг тасалдалаар мэдэгдэх болсоноор завгүй хүлээлт байхгүй болсон боловч оролт/гаралтын үйлдлийн үеэр дамжиж буй бүх мэдээлэл төв процессороор дамжсан хэвээрээ л  байсан.  Өмнөх технологит хэрэглэж байсан оролт/гаралтын модулийг өргөтгөн програмчилсан  оролт/гаралтын технологийг бус тасалдалаар удирдах боломжтой оролт/гаралтын модулийг ашиглах болсон.

- Санах ойн шууд хандалт(DMA)
Оролт/гаралтын технологи нь хөгжсөөр оролт/гаралтын үйлдлийг гүйцэтгэгч нь өөрийн гэсэн санах ойтой тусдаа процессор болж хувирсан. Оролт /гаралтын үйлдлээр дамжиж буй бүх мэдээлэл процессороор бус, очих (авах) ёстой санах ойн хаягтай Оролт/Гаралтын үйлдэл хийж буй төхөөрөмжтэй шууд харьцах аргыг ашигласан нь техникийн нэгэн дэшэл юм. Энэ аргыг санах ойн шууд хандалт (Direct Memory Access - DMA) гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд төв процессор 2 удаа Оролт/Гаралтын үйлдлийн улмаас ажиллана. Энэ нь зохих хаягт бичих буюу хаягаас унших үйлдэлд эрх нээх, дараа нь уг эрхийг хаах үйлдлүүд юм. Санах ойн шууд хандалтын модулийг олон хэлбэр, хэмжээтэйгээр хийдэг. Жишээ нь: Оролт/Гаралтын бүх төхөөрөмжид DMA модулийг (Оролт/Гаралтын процессорыг) бүх Оролт/Гаралтын төхөөрөмжид ашигладаг. Ер нь DMA модулийн олон хэлбэрээр ашиглаж ирсэн.

Анхандаа DMA нь бусад бүх төхөөрөмжийн адилаар системийн сувгийг ашигладаг байсан. Ингэснээр процессорын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй. Дараа нь DMA ба Оролт/Гаралтыг нэгтгэсэн. Ингэснээр Оролт/Гаралтын төхөөрөмжийг санах ойтой шууд холбох боломжтой болсон. Энэ арга нь системийн үйл ажиллгааны хурдыг мэдэгдэхүйц дээшлүүлсэн. Гэвч системийн сувгийг бүх төхөөрөмж хуваан хэрэглэснээс үүдэн гардаг процессорын удаашралтыг шийдэж чадаагүй. Үүнийг Оролт/Гаралтын үйлдэлд тусдаа суваг ашигласнаар шийдсэн. Ингэснээр Оролт/Гаралтын үйлдэлд системийн сувгийг ашиглан процессорын үнэт цагийг гарздахгүй болно. Гэвч Оролт/Гаралтын төхөөрмж санах ойтой ажиллахын тулд системийн сувгийг ашигласан хэвээр байна. Үүний тулд процессороос дамжиж буй мэдээллийг түр зогсоон Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг системийн сувгаар дамжуулдаг. Өөрөөр хэлбэл системийн сувгаар мэдээлэл дамжих засварт Оролт/Гаралтын төхөөрөмжийн өгөгдлийг дамжуулдаг.

LAN (Local Area Network)

Picture
Газар зїйн хїрээгээр хязгаарлагдмал зєвхєн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба тїїнээс дээш тооны компьютерїїд,сїлжээний бусад тєхєєрємжїїдийг хооронд нь тусгай тєхєєрємж, кабелиар холбосноор дотоод сїлжээ буюу LAN їїсдэг. Дотоод сїлжээнд холбох компьютер, бусад тєхєєрємжїїдийн тоо нь тухайн байгууллагаас шалтгаалан харилцан адилгїй байдаг бєгєєд нэг сїлжээнд 10-с дээш компьютер холбосон бол зарим байгууллага мянгаас илїї компьютер холбосон байх жишээтэй. Компьютерїїдийг дотоод сїлжээнд холбосноор нэг принтерийг дундаа ашиглах, сервер компьютер дээрх сїлжээний программууд болон сервер дээр хадгалсан мэдээллийн сан, файлууд руу хэрэглэгчийн компьютерээс хандаж ажиллах, файлуудыг унших, хуулж авах зэрэг зэрэг асар олон боломжтой. Дотоод сїлжээнд ашиглагддаг гол технологиуд: - Ethernet - Token Ring - ARCN - FDDI Дотоод сїлжээний хэлбэр, бїтэц: - Star - Ring - Bus Ethernet Ethernet нь LAN буюу дотоод сїлжээний нилээд єргєн тархсан IEEE 802.3 стандартын технологи юм. Анх Xerox компани энэ технологийг гаргасан бєгєєд сїїлдээ DEC, Intel мєн Xerox компани ч їїнийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байгаа юм. Хамгийн єргєн тархсан Ethernet систем нь 10BASE-T ба энэ нь 10 Mb хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулдаг. Ethernet сїлжээнд ихэвчлэн coaxial cable буюу зэс утсан эсвэл Twisted Pair кабелуудыг ашигладаг. Fast Ethernet буюу 100BASE-T систем нь 100 Mb хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах боломжтой бєгєєд ихэвчлэн дотоод сїлжээний тєв буюу backbone системд ашигладаг бол 10BASE-T системийг хэрэглэгчийн тївшинд хэрэглэдэг. Мєн єндєр тївшний дотоод сїлжээний тєвд Gigabit Ethernet системийг хэрэглэдэг. Энэ нь 1000 мегабитс буюу 1 Gb хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах чадвартай.

Hub ашиглалгvйгээр дотоод сvлжээнд 2 компьютерийг хооронд яаж холбох вэ?

Picture
Ethernet сvлжээнд 2 компьютерийг дотоод сvлжээний Hub тєхєєрємж ашиглалгvйгээр зєвхєн кабелиар хооронд нь холбож болдог. Мэдээж 2 компьютерт хоёуланд нь дотоод сvлжээний карт суулгасан байх шаардлагатай. UTP CAT5 тєрлийн кабелын 2 vзvvрт RJ45 коннектороо холбохын тулд эхлээд кабелийн утаснуудыг дугаарлах шаардлагатай. UTP кабель нь дотроо 8 єнгийн утаснаас бvрддэг. RJ45 коннекторт кабелын 2 vзvvрийг хавчихдаа гаднах хаймран бvрээсийг 1.5 см хэртэй хуулж, дотроос нь гарах утаснуудыг нэг нэгээр нь салгаж тэнийлгэнэ. Ингээд коннекторыг дараах байдлаар барьж, утаснуудыг дарааллуулан байрлуулж тусгай зориулалтын бахиар хавчина. Коннекторын нэг тал цулгай бєгєєд нєгєє тал нь тvгжигч сэртгэр байдаг. Энэ сэртгэр нь кабелийг дотоод сvлжээний карт болон Hub тєхєєрємжинд залгахад тvгжээс болж єгдєг vvрэгтэй. Энэ тvгжээс сэртгэрийг дээш нь харуулж, кабель орох хэсгийг єєр лvvгээ харсан байдлаар харин толгойг нь нєгєє тийшээ харсан байдлаар барина. Ингээд зvvн гараас эхлэн кабелийн утаснуудыг дугаарлах ёстой. Нэг талын vзvvрийг хавчихдаа утаснуудыг дараах байдлаар байрлуулна:

Зvvн гараас

1 Шар алаг
2 Шар
3 Ногоон алаг
4 Цэнхэр
5 Цэнхэр алаг
6 Ногоон
7 Хvрэн алаг
8 Хvрэн
Одоо нєгєє талын vзvvрийн утасны дарааллыг тайлбарлъя: Мєн коннекторын сэртгэрийг дээш нь харуулж бариад зvvн гараас дараах байдлаар байрлуулна.
1 Ногоон алаг
2 Ногоон
3 Шар алаг
4 Цэнхэр
5 Цэнхэр алаг
6 Шар
7 Хvрэн алаг
8 Хvрэн
Ингээд хавчсаныхаа дараа харахад кабелын нэг талын vзvvрийн 1, 2 -р утас нєгєє vзvvрийн 3, 6 -р утастай холбогдоод бусад нь 4 нь 4 -тэй, 5 нь 5 -тай, 7 нь 7 -той, 8 нь 8 -тай холбогдож байгаа.

Диск хуваах

Picture
Хатуу диск нэг хэсгээс тогтож байвал түүнийг С: гэж тэмдэглэх ба хэсгүүд болгон хуваасан тохиолдолд тэдгээрийг D:, E: г.м. латин цагаан толгойн үсгүүдээр тэмдэглэдэг. Хатуу дискийг янз бүрийн хэмжээтэй дөрөв хүртэлх хэсэг болгон хувааж болдог. Энэ зорилгоор хэрэглэгддэг DOS болон Windows 9x системд Fdisk, Format гэсэн системийн программууд байдаг.

Fdisk программ хатуу дискийг хуваах, хуучин хуваалтыг устгах, Format программ дискийг форматлах, файлын системийг тогтооход тус тус зориулагддаг. Fdisk, Format программыг хэрэглэх үед диск дээр байсан хуучин файлууд арчигддаг учир зайлшгүй хэрэгцээтэй программ болон файлуудын нөөц хувилбарыг хийх шаардлагатай. Дискийг хуваасны дараа хэсэг тус бүрийг формат программаар форматлаж өгдөг.

Сонгосон Windows системийн хувилбараас хамаарч FAT16, FAT32 файлын системийг тогтоож өгнө. Харин Windows 9x хувилбарын тухайд файлын системийг хэрэглэгч өөрөө сонгон өгч болдог.

FAT32 файлын системийг ашиглах Хэрэв дискэнд олон программ, файл байгаад тэдгээрийг нөөцлөн хадгалах боломжгүй бол кластерийн хэмжээг хялбархан багасгаж болно. Өөрөөр хэлбэл, FAT16 файлын системийг FAT32 файлын системд хөрвүүлж болдог. Энэ зорилгоор хэрэглэгддэг Partition Magic, Extra Strangth Partition гэсэн программуудыг ашиглаж болно. Эдгээр программыг ажиллуулахдаа Windows системийн харгалзах лавлахыг ашиглавал зохино.

Нөөц диск суурилуулах Нөөц дискийн төхөөрөмж нь зөөвөрлөхөд тохиромжтой, найдвартай, багтаамж ихтэй байдаг. Ийм дискийг найдвартай газарт хадгалж болохоос гадна ажлаа хийж дуусангуут авч явсан ч болдог. Нөөц диск нь компьютерийн хард дискэн дээр зай хэмнэхийн тулд аудио, видео, график зэрэг их хэмжээний зай эзэлдэг мэдээллийг хадгалахад нэн тохиромжтой. Мөн электрон шуудангаар явуулж болохооргүй хэмжээний мэдээллийг зөөвөрлөхөд ашиглана. Одоо үед Iomega компанийн 2 Гбайт багтаамжтай J -диск , 100-200 Мбайт багтаамжтай Zip дискийг өргөн хэрэглэж байна. Эдгээрээс гадна 120 Мбайт багтаамжтай Super Disk буюу LS -120 диск төхөөрөмж, Castlewood компанийн 2,2 Гбайт багтаамжтай Orb- диск төхөөрөмжийг ашиглах болжээ. Orb диск төхөөрөмжийн онцлог нь үнэ хямдтай диск ашигладаг явдал юм. Ийм диск төхөөрөмж сонгохдоо USB(универсал цуваа түгээгүүр)-д юмуу эсвэл компьютерийн зэрэгцээ портонд холбогддог төхөөрөмж сонгох хэрэгтэй. Эдгээр нь суурилуулахад хялбар, зөөвөрлөхөд тохиромжтой байдаг.IDE, SCSI интерфейстэй диск төхөөрөмжийг суурилуулах талаар товчхон өгүүлье. IDE, SCSI интерфейстэй диск төхөөрөмжийг холбоход түвөгтэй боловч, хэрэглэхэд тохиромжтой, хурдан байдаг.

SCSI-ИНТЕРФЕЙСТЭЙ ДИСК ТЄХЄЄРЄМЖИЙГ СУУРИЛУУЛАХ

Picture
Нэгдїгээр алхам. Компьютер тань SCSI-їїр, эсвэл SCSI-адаптер байхгїй тохиолдолд SCSI-адаптер суурилуулах хэрэгтэй . Сїїлийн їеийн ихэнх SCSI-адаптерууд Plug & Play технологиор хийгдсэн байдаг. SCSI-адаптерыг суулгахын тулд уг тєхєєрємжтэй цуг ирдэг хэрэглэгчийн зааврыг дагах хэрэгтэй. Хоёрдугаар алхам. ID-дугаар тохируулах. SCSI тєхєєрємж бїр ID дугаартай байдаг бєгєєд тухайн диск тєхєєрємжийн jump-ын тусламжтайгаар тодорхойлдог. Суурилуулж байгаа диск тєхєєрємж компьютерийн тань хувьд цорын ганц SCSI-тєхєєрємж болж байгаа тохиолдолд ID-дугаарыг єєрчлєхгїй, хэвээр нь їлдээж болно. Эсрэг тохиолдолд SCSI тєхєєрємжєє шалгах хэрэгтэй бєгєєд SCSI тєхєєрємжїїд голдуу дєрєв эсвэл тав гэсэн ID дугаартай байдгийг анхаарвал зохино. IDE интерфэйстэй диск тєхєєрємж суурилуулах Нэгдїгээрт Компьютерээ унтрааж, процессорынхоо тагийг авна. Системийн плат дээр Primary, Secondary гэсэн хоёр IDE суваг байгааг ажиглах хэрэгтэй. Нэг IDE сувагт нь хатуу диск, нєгєєд нь CD-ROM тєхєєрємж холбогдсон байдаг. Зарим тохиолдолд хатуу диск, CD-ROM тєхєєрємж хоёр нэг кабелиар системийн платын нэг IDE сувагт холбогдож болдог. Ийм тохиолдолд шинэ тєхєєрємжєє тїїнтэй цуг ирдэг кабелиар хоёр дахь IDE сувагт холбох хэрэгтэй. Хоёрдугаарт Шинэ диск тєхєєрємж тань нэг IDE сувагт хоёр дахь тєхєєрємж болон холбогдож байвал стандарт тохиргоо нь Primary буюу Master байдаг тул vvнийг Slave горимд оруулахын тулд jumper-аар єєрчлєнє. Харин диск тєхєєрємж тань ганцаараа IDE кабельд холбогдсон тохиолдолд jumpeг-г "Master"горимд нь байрлуулна. Хатуу диск холбосон кабельд нэмэлт тєхєєрємж холбох болвол хатуу дискийн jumpeг-ийг "Master", нэмэлт тєхєєрємжийнхийг "Slave"горимд тохируулах хэрэгтэй. SCSI, IDE ТЄРЛИЙН ДИСК ТЄХЄЄРЄМЖ Кабелиа холбож, диск тєхєєрємжєє суурилуулна. Vvний тулд процессор дээр диск тєхєєрємж байрлуулах сул зай сонгож авах хэрэгтэй. Шинэ SCSI адаптер суулгаж байгаа тохиолдолд тvvнийг баруун талын (єгєгдлийн) SCSI кабелийн vvрэнд холбоно. Кабелийн сул vзvvрийг диск тєхєєрємжид холбоно. Єгєгдлийн кабелийн эхний контакт нь (ихэвчлэн улаан шугамаар тэмдэглэгдсэн байдаг) диск тєхєєрємжийн нэг дэх контактад холбогдоно. Дараа нь тэжээлийн кабелийг залгаж, тєхєєрємжєє процессорын сул зайд суулгаж єгнє. Нєєц диск сонгох Тэгвэл мэдээллийн нєєц хувь хийж хадгалахад илvv тохиромжтой, багтаамж, хурд ихтэй диск тєхєєрємжийн манлайд Iomega компанийн Zip (100Мб), Digital Research, Hi-Val, Imation, Winstation компаниудын LS-120 технологи ашиглан vйлдвэрлэдэг SuperDisk (120Мб) диск тєхєєрємж зайлшгvй орно. Харин энэ хоёр диск тєхєєрємжийн аль нь илvv вэ? гэсэн асуулт гарах нь мэдээж. Хvн бvр єєр єєрийн сайн муу талтай байдгийн адил энэ хоёр диск тєхєєрємжийн хувьд ч бас сул болон давуу тал бий.Zip диск тєхєєрємжийн хувьд маш єргєн тархсан, бараг бvх компьютер vйлдвэрлэгчид ашигладаг. Статистик мэдээнээс vзэхэд 99 доллараас 149 долларын vнэ бvхий 15 сая гаруй Zip диск тєхєєрємж ашиглагдаж байна.LS-120 диск тєхєєрємж бол дээрхтэй харьцуулахад хурд, багтаамж ихтэй, єєрийн 120Мбайт багтаамжтай дискнээс гадна 1.44 Мбайт багтаамжтай диск унших чадвартай. Уг диск тєхєєрємжийг Compaq, Gateway, Hewlett Packard, IBM, NEC зэрэг фирмvvд ашиглаж байна. SCSI- интерфейстэй диск тєхєєрємжийг суурилуулахад SCSI- адаптер шаардагддаг. Энэ нь уг тєхєєрємжийг илvv хурдан ажиллуулах vvрэг гvйцэтгэнэ. Зэрэгцээ порттой диск тєхєєрємж 300 Кбайт/с орчим хурдтай ажилладаг бол SCSI-интерфейстэй диск тєхєєрємж даруй гурав дахин хурдан ажилладаг ажээ. EIDE-интерфейстэй дотоод LS-120 болон Zip диск тєхєєрємж ашиглавал єгєгдєл дамжуулах хурдыг 1Мб/с хvртэл нэмэгдvvлэх боломжтой. Диск тєхєєрємж сонгон авахад системийн плат чухал vvрэгтэй. Иймээс нэр хvнд бvхий корпорацийн бvтээгдэхvvнийг зєв таньж сонговол зохино. Дараах хvснэгтэд Intel фирмийн системийн платын vзvvлэлтvvдийг толилууллаа.Тааруухан зохиогдсон, тестлэгдээгvй системийн плат худалдаж авснаар хатуу диск болон видеоплат зэргийг худалдан авахаас єєр аргагvй болох явдал цєєнгvй тохиолддог. Иймээс системийн плат сонгохдоо бусад тєхєєрємжvvдтэй зохицон ажиллаж чадах эсэхийг нь анхаарах хэрэгтэй. ASUS, Intel, Super Micro зэрэг туршлагатай vйлдвэрлэгчдийн найдвартай бvтээгдэхvvнийг vнэ хайрлахгvй авбал таны компьютер баталгаатай ажиллах vндэс болохоос гадна тухайн компанийн сайтаас мэдээлэл, тусламж авах боломжтой байдаг. Системийн плат дээрх микросхемийн багц нь тєв процессор, шуурхай санах ой, кэш санах ой, график плат, хатуу диск болон бусад гадаад тєхєєрємжvvдийг холбосон тvгээгvvрийн хооронд явагдах єгєгдлийн урсгалыг хянах vvрэг гvйцэтгэнэ. Мэдээллийг дараах хаягаар хандан авч болно. - EIDE интерфейстэй SuperDisk LS - 120 (дотоод) диск тєхєєрємж http://www.hival.com - EIDE интерфейстэй LS - 120 http://www.dr-tech.com - SCSI интерфейстэй LS -120 (дотоод) диск тєхєєрємж http://www.winstation.com - Зэрэгцээ порттой LS -120 диск тєхєєрємж http://www.superdisk.com - Zip диск тєхєєрємж http://www.iomega.com

Доргилтоос болж vvсэх гэмтлээс хатуу дискийг хамгаалах

Picture
Компьютерийн хатуу диск дээрх мэдээлэл устаж үгүй болох, гэмтэх тохиолдол олон янзын шалтгаантай байж болно. Винчестерийн гэмтлийн талаас илүү хувь нь доргилт, чичиргээ, унагаах зэрэг механик ажиллагаанаас болдог байна. Гаднын механик үйлчилгээнээс хатуу дискэнд үүсч болох гэмтлийн талаар болон ийм үйлчлэлээс хатуу дискийг хамгаалах сүүлийн үеийн технологийн талаар танилцуулъя.

Компьютерийн дурын эд ангийн нэгэн адил хатуу дискийг бага боловч өндрөөс унагахад гаднаас нь харахад гэмтээгүй мэт боловч дотор талын хэсгүүд нь амархан гэмтдэг. Үйлдвэрээс технологийн нарийн шалгалтаар шалгагдаж гардаг учир гэмтэлтэй диск гардаггүй байна. Компьютерийн корпуст суурилагдсан диск дан дискийг бодвол доргилтод харьцангуй бага өртдөг. Энэ нь компьютерийн корпус доргилтын зарим хэсгийг өөртөө шингээдэгтэй холбоотой.

 Графикаас үзэхэд богино хугацаанд их хүчээр үйлчилсэн тохиолдолд диск гэмтэх эрсдэл хамгийн их байдаг байна. Үүний улмаас дискийн уншигч толгой гэмтэх, холхивчинд сул гүйлт бий болох, дискэнд хөдөлгөөн үүсэх зэрэг гэмтлүүд үүсдэг. Цохилтын үр дүнд үүсэх гэмтлээс хамгийн түгээмэл нь дискийн уншигч толгой гэмтэх явдал юм. Цохилтын хүч хэвтээ тэнхлэгт перпендикуляр буюу тодорхой өнцөг үүсгэн үйлчлэх үед уншигч толгой дискийн гадаргуугаас огцом салж, буцаж унахдаа дискийн гадаргууг зурна.

Ингэснээр дискийн гадаргуу дээр маш олон тооны жижиг талстууд бий болж тархдаг. Дискийн орчимд үүсэх соронзон орны нөлөө, талстуудын хэмжээ зэргээс шалтгаалан талстууд дискийн гадаргуу дээр үлддэг байна. Уншигч толгой доргилтын улмаас физик гэмтэл авах бүрэн боломжтой. Үүнээс улбаалан уншигч толгойн соронзон шинж чанар мэдэгдэхүйц муудсанаас эвдрэлтэй кластерууд үүсдэг байна. Иймээс диск үйлдвэрлэдэг компаниуд цохилт, доргилтын улмаас дискэнд үүсэх гэмтлийг багасгах зорилгоор олон янзын технологи ашигладаг.

1. SPS технологи Quantum фирмийн SPS (Shock Protection System) технологи нь 1998 оны эхний хагаст гарсан бөгөөд Fireball TM EL төрлийн винчестерт хэрэглэгддэг. Дискийн гадаргуугаас уншигч толгой хүртэлх зайг багасгаснаар цохилтын үед үүссэн үндсэн энерги диск төхөөрөмжийн бусад эд ангиудад шингэдэг байна. Ингэснээр дискийн гадаргууд орох өөрчлөлт бараг үгүй болдог.

2. SPS II технологи SPS технологи нь компьютер ажиллаагүй үед дискийг доргилтоос хамгаалах зориулалттай бол SPS II технологи нь компьютер ажиллаж байх үед хатуу дискийг доргилтоос үүсэх гэмтлээс хамгаалах технологи юм. Уг технологийн онцлог нь системийн блокт доргилт үүссэн үед дискэнд бичигдэж байсан мэдээлэл түр санах ойд бичигдэж, доргилтын хугацаа дууссаны дараа дискэнд бичигддэг байна. 
SPS II технологийг Quantum фирмийн Fireball Ict, Fireball Ict10k, AtlasҮ загварын дискүүдэд ашигласан байдаг.

3. Seagate компанийн GFP (G-force protection) технологи Уншигч толгойн хэмжээ, жинг багасгаж, диск болон түүнийг бэхлэгч биесийн хоорондох зайг ихэсгэснээр цохилтын үед тэдгээрт үүсч болох кинетик энергийн хэмжээг мэдэгдэхүйцээр багасгадаг. Тус компанийн мэргэжилтнүүд доргилтын үед холхивчинд үүсэх гэмтлийг багасгах зорилгоор диск бага зэрэг байрнаасаа хөдөлсөн тохиолдолд түүний уншигч толгой мөн дагаж байрлалаа өөрчилж байхаар тооцоолсон байна. Уг технологи нь Seagate Barracuda TM 18LP/36/50, Cheetah TM 18LP/36 диск төхөөрөмжүүдэд ашиглагдаж байна. Дээрх компаниудаас гадна Maxtor, Fujitsu, Samsung, Western Digital зэрэг компаниуд ч мөн дискийг доргилтоос хамгаалах талаар өөрсдийн технологийг ашигладаг байна.

Motherboard дээрх компьютерийн элемент:

Picture
Микропроцессор (CPU) - BIOS - Санах ой - Expansion slot ---------------------------------------------------------------------------------------------------- CPU Компьютер болгон CPU chip буюу микропроцессортой байдаг. Микропроцессор нь компьютерийн тархи нь юм. Микропроцессорыг Intel болон Motorola фирмїїд їйлдвэрлэдэг. Єндєр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM тєрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерїїд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh тєрлийн компьютерїїд Motorola чипийг хэрэглэдэг. RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation буюу хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв. Intel фирм нь 8086, 8088, 80286, 80386, 80486, 80586, Pentium, Pentium II, Pentium III тєрлийн чипїїдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илїї болж, ингэснээр їйлдлийг богино хугацаанд гїйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сїїлийн 3 оронгоор нь нэрлэдэг. Жишээ нь 386SX, 486DX гэх мэт. Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипїїдийг гаргаснаас хамгийн сїїлийн їед Power????? чипийг їйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг. Intel фирмийн хамгийн анхны їйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сїїлд гаргасан Pentium III чипийн процессорын хурд 1GHz юм. -------------------------------------------------------------------------------------------------- GHz GegaHertz-ийн товчлол. Давтамжийн хэмжигдэхvvний нэгж. 1GHz = 1000MHz MHz Megahertz-ийн хураангуйлсан хэлбэр нь MHz юм. 1 MHz нь 1 секундэд 1 сая цикл эргэлдэнэ гэсэн їг юм. Микропроцессорын хурдыг мегагерц-ээр хэмждэг. BIOS гэж юу вэ? Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын їндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бєгєєд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Тїїнчлэн компьютер дэхь їйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах тєхєєрємжїїдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох єгєгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна. Єєр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм. Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхїї BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мєн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог. BIOS нь компьютерийн салшгїй хэсэг бєгєєд таныг компьютер худалдан авахад їйлдвэрээсээ дагалдаж ирдэг. BIOS ямар їїрэгтэй вэ? BIOS-ын биелїїлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гїйцэтгэх тїїний їїрэг юм. Компьютерыг асаахад системийн їндсэн санах ой хоосон байх бєгєєд нэн тїрїїнд бїх дагалдах тєхєєрємжїїдийг шалгаад дараа нь їйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний тєхєєрємжєєс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ їйлдлийг Boot гэнэ. Дагалдах тєхєєрємжїїдийн хаяглалтыг єєрчлєх нєхцєлд їїнийг BIOS л зєвхєн гїйцэтгэж чадахаас бус їйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгїй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн тїрїїнд эхний шалгах хэсгийн їйлдлийг хийж эхлэх ба їїнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах тєхєєрємж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор єєрєє гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ. BIOS-ын мэдээлэл BIOS ажиллаж эхлэх їед та дэлгэц дээр BIOS-оос єгєх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал: BIOS ийн хувилбар ба їйлдвэрлэсэн компанийн нэр BIOS-ийг їйлдвэрлэсэн он Процессорын нэр, хурд Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим їед F2 буюу єєр ч товчлуур байх нь бий) Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг їйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг BIOS ийн сериалын дугаар Системийн тухай мэдээлэл BIOS дискнээс їйлдлийн системийг ачаалахын ємнє таны компьютерийн системийн бїтцийн тухай товч мэдээлэл єгдєг. Їїнд: Processor: (Процессорын (CPU)тєрєл): 486 DX-4 100MHz, PENTIUM II 350MHZ гэх мэт Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг. Floppy drive A: Tанигдсан А дискний хэмжээ, багтаамж Floppy drive В: Tанигдсан В дискний хэмжээ, багтаамж IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба єєрєєр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, тєрлийг харуулдаг байна. Їндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг Єргєтгєсєн санах ойн хэмжээ: Cache-ийн хэмжээ Санах ойн тєрєл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод тєрлїїдийг харуулдаг Display -ний тєрєл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерєнхий мэдээлэл байдаг. Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг. Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим їед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг. CMOS BIOS Ємнєх хэсгїїдэд BIOS-ийн їїрэг, дэлгэцэнд харуулах мэдээллїїдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох їед бїх мэдээллээ єєрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгїй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мєн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна. Serial port Сериал портонд залгасан гадуур тєхєєрємж нь нэг удаад ганц л бит дамжуулах боломжтой байдаг. Memory (санах ой) Санах ой нь персонал компьютерийн микропроцессор єгєгдєлд богино хугацаанд хїрэх, командыг тїргэн гїйцэтгэх їїрэг бїхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хїчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал їзїїлэлт болдог. Компьютерийг асаахад їйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сїїлийн їед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 16Мb-аас дээш байгаа бєгєєд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 64Mb буюу тїїнээс дээш байх нь илїїтэй гэж їздэг. Зєєврийн компьютер голдуу 16MB-с дээш санах ойтой ирэх нь бий. Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн тєрєлтэй байдаг: - RAM (Random Access Memory) Персонал компьютер ажиллаж байх їед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжїїлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос єгсєн командын дагуу єгєгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рїї бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зєвхєн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бїрэн алддаг байна. Харин дахин асаахад їйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллїїд хэт ихэссэн єєрєєр хэлбэл тїїний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба їїнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан їед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг єгдєг байна. - ROM (Read Only Memory) Тогтмол санах ой руу єгєгдлийг бичих боломжгїй зєвхєн уншдаг бєгєєд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Тїїний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч єєр дээрх мэдээллээ алдалгїй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг. - PROM (Programmable read-only memory) Энэ тєрлийн санах ойд программийг хадгалж болох бєгєєд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгїй зєвхєн єєр тийшээ зєєж хадгалах боломжтой. - EPROM (Erasible programmable read-only memory) PROM-н нэг тєрєл бєгєєд программийг бичиж мєн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг. - EEPROM (Electrically erasable programmable read-only memory) Мєн PROM-н нэг тєрєл бєгєєд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн тєрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггїй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хїчдэл тїїнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ тєрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм. Гэхдээ RAM, ROM-г зєвхєн персонал компьютерт байдаг гэж їзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах тєхєєрємжїїд єєртєє санах ойтой байдаг байна. RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн тєрєлтэй: VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд їндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа тїїний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт єєрєєр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бїхий тєхєєрємжийн хїлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сїїлийн їеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нєлєєлсєн юм. RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг тєрєл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь єгєгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хїртэл юм. 1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер їйлдвэрлэгчдийн консерциум єєр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа. Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хїртэлх хурдаар єгєгдлийг дамжуулах юм. NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг тєрєл нь SRAM бєгєєд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нєгєє нэг тєрєл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бїрддэг. MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бїр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бїхий энэ санах ой нь єєрийн гэсэн оролт гаралтын порттой. Єгєгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бєгєєд ингэснээр 24-bit єнгє бїхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мєн зарим тєрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илїї хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо їргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагїй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр їїссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг їйлдвэрлэх зардал нь єндєр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хїртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илїї єндєр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хїртэлх MHz бїхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгїй юм. SIMM DIMM EDO DRAM BEDO DRAM

Компьютерийн үндэс

Picture
Компьютерт мэдээлэлийг дүрслэх Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)

Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)

Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм. Одоо компьютерийг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн тухай дэлгэрүүлж авч үзье.

1. Санах ой - RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг. Гэхдээ та уг номыг бичигдсэнээс нэлээд хожим уншиж байгаа бол энд байгаа зарим мэдээлэл хоцрогдсон байж болзошгүй юм.

3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.
б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.

4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk - FD)
2. Хатуу диск (Hard disk - HD).
3. Компакт диск (Compact disk-CD).
4. Flash диск
5. USB хард диск

Эдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой гэсэн үгийг товчилж байгаа болно.

Уян диск байгууламж (F.D.D.-floppy disk driver) компьютерт хоёроос олонгүй байх ба A:\ B:\ гэж нэрлэгдэнэ. Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж болно. Түүнийг C:\, D:\ . . . гэх мэтээр үсгийн дарааллаар нэрлэнэ.

5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

Компьютер

Picture
Дэлгэц суурилуулахын тулд

Монитор буюу дэлгэцийг компьютерт суурилуулахын тулд видео адаптер байх шаардлагатай. Эхлээд видео адаптераа процессортоо суулгаад дэлгэцний арын хэсгээс гарч буй холбогч кабелыг видео адаптерний портонд, тэжээлийн залгуурыг тогонд тус тус залгана. Yүний дараа компьютерээ асааж дэлгэцтэй хамт дагалдаж ирсэн инсталл буюу драйвер дискийн тусламжтайгаар дэлгэцийг таниулна. Драйвер диск дагалдаж ирээгvй бол дэлгэцийг vйлдвэрлэсэн газрынх нь вэб хуудаснаас татаж авч болно.

Дэлгэцнийхээ төрлийг хэрхэн мэдэх вэ? Windows системээс Start->Settings->Control Panel-г сонгоод System цонхыг сонгоод хоёр дарахад System Properties цонх нээгдэнэ. Энэ цонхны Device Manager хэсгийг сонгоод Мonitor талбар дээр хоёр дарахад таны дэлгэцийн төрөл гарч ирнэ.

Дэлгэц өнгө болон хэмжээг хэрхэн өөрчлөх вэ? Windows системээс Start->Settings->Control Panel-г сонгоод Display цонхыг 2 дарж орно. Ерөнхий цэснээс Settings-г сонгоод Colors гэдгийн доор өнгөний хэмжээ, Screen area -гаас дэлгэц дүрслэгдэх хэмжээг сонгох замаар өөрчилж болно.

Дэлгэцний гэрэл нь анивчаад байгаа атлаа ажиллахгүй бол яах вэ? Энэ тохиолдолд компьютерээ унтраасны дараа дэлгэцээ салгаж аваад өөр зүгээр ажиллаж байгаа компьютерт холбоод үз. Ингэхэд ажиллахгvй байвал дэлгэц тань гэмтэлтэй байна гэсэн үг бөгөөд засуулах эсвэл солих шаардлага гарч ирнэ. Харин зүгээр ажиллаж байвал таны видео адаптер гэмтэлтэй эсвэл тохирохгүй байна гэсэн үг.

Иймд видео адаптераа өөр компьютерт суулгаад ажиллаж байвал таны видео адаптер, дэлгэц хоёр хоорондоо зохицохгvй байна гэсэн үг. Гэхдээ зарим тохиолдолд хятадын олон залгуурт нилээд олон зүйл зэрэг залгасан нөхцөлд тог хангалттай хүрэлцээгүйн улмаас дэлгэцийн гэрэл нь анивчаад ажилладаггүй юм.

Дэлгэцийн гэрэл нь асахгүй мөн ажиллахгүй байвал яах вэ? Энэ тохиолдолд дэлгэцнийхээ тэжээлийн залгуурыг солиод үз, болохгүй бол таны дэлгэц гэмтэлтэй байгаа учир засуулах эсвэл солих шаардлагатай.

Дэлгэц маань өнгөт атлаа хар цагаан өнгөөр гараад байна, үүнийг хэрхэн засах вэ? Windows системээс Start->Settings->Control Panel -г сонгоод Display цонхыг 2 дарж орно. Ерөнхий цэснээс Settings -г сонгоод Colors гэсний доор хар цагаанаар тохируулагдсан байвал өөрчлөх шаардлагатай.

Дэлгэц тань олон өнгө ялгаруулж чадахгүй байвал тохиргоог яаж хийх вэ? Start->Settings->Control Panel -г сонгоод Display цонхыг 2 дарж орно. Yүний дараа ерөнхий цэснээс Settings -г сонгоод Colors гэсний доорх өнгөний хэмжээг өөрчил.

Дэлгэц тань өнгөт боловч тоглоом тоглох гэхээр график дvрслэл муу байвал яах вэ? Ийм тохиолдолд тоглоом тоглоход хэрэглэгддэг DirecX программийн илүү сайн хувилбарыг олж суулгана уу. Дэлгэц гэдэг маань телевизортой адилхан зарчмаар ажилладаг учир телевизор үзэхэд ажиглагддаг нүд чилэх, аргах, хараа муудах зэрэг бэрхшээлүүд бүгд бий. Иймээс эхний ээлжинд дэлгэцний хаалт болох шилэн фильтер авч тавина уу. Мөн нүдээ үе үе амрааж ондоо зүг рүү хараагаа хандуулж бай.

Дэлгэц нь телевизортой адилхан зарчмаар ажилладаг учир телевизор шиг өндрийн тэжээлийн хэсэгтэй их хэмжээнмй хүчдэл хуримтлуулдаг учир хамаагvй арчиж цэвэрлэх юм бол дэлгэцэндээ гэмтэл учруулахаас гадна өөртөө гэмтэл учруулж болно. Иймээс дэлгэцээ унтраагаад нэлээд хугацаа өнгөрсний дараа бага зэрэг чийгтэй алчуураар эсвэл бvр их хиртэж загалтаагvй бол хуурай алчуураар арчиж бай. Хэрэв чийгтэй алчуурааар арчсан бол арчингуут яаралтай компьютерээ асаах хэрэггүй.