Шинэ бизнес эхлэх

Picture
Шинээр бизнес эрхлэгчдэд өгөх зөвлөгөө
Авьяас, мэдрэмж: Авьяас, мэдрэмж гэдэг нь та өөрийн гэсэн бизнестэй байх оргилсон хүсэлтэй бизнес эрхлэх төрөлхийн авъяастай байх ёстой. Хэрэв эрхлэх гэж буй бизнестээ хайртай бол зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Танд сэтгэл өөрөө сэтгэл хангалуун байж чадахгүй, баяр баясгалан авчирдаггүй тийм бизнес эрхлэх цаг хугацаа амьдралд байхгүй, учир нь амьдрал хэтэрхий богинохон.
Сайн эсвэл муу байхаас үл шалтгаалан хүн дуртай зүйлдээ өөрийгөө зориулж чаддаг.

Оюуны чадвар: Боловсролын зохих ёсны диплом, гэрчилгээ чухал хэдий ч аж ахуй эрхэлж буй хүний " оюуны чадвар " нь сургуулийн боловсролоор сурч мэдсэн зүйлээс хавьгүй их өргөн утгатай. Амжилтанд хүрсэн аж ахуй эрхлэгч болохын тулд эхлэхээр төлөвлөж байгаа бизнесийг хөтлөн явуулах мэдлэгтэй байх ёстой.

Мөн аж ахуй эрхэлж буй хүнд зайлшгүй байх ёстой оюуны чадвар бол амьдралын хар ухаан, зохих туршлага хоёр юм. Хэрсүү, болгоомжтой байдал, эхнээс нь дуустал харж хандах, жижиг гэлтгүй зүйлд анхаарал тавьдаг байх нь маш чухал.

Хөрөнгө: Хамгийн наанадаж эхний жилийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээг эерэгээр хангаж чадахуйц эхлэлийн мөнгө хэрэгтэй. Тэр нь бизнестээ таны оруулж буй мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний нэмэлт бэлэн мөнгө байх болно. 

Бизнесүүдийн олонхи нь маш бага хүрээнд маш бага хөрөнгөөр эхэлж болдог. Дараа нь бизнес өргөжихийн хэрээр та туршлага хуримтлуулж таны бизнесийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээ өсөх хэрэгцээ гарч ирнэ. Зарим тохиолдолд та эхний үед өөрөө бүх зүйлийг хийж болох учраас бусад хүмүүсийг хөлслөн авч ажиллуулахад мөнгө шаардлагагүй байж болох юм.

"Өөрөө хийх" нь бизнесийнхээ талаар сурч, мэдэх хамгийн сайн арга зам бөгөөд хожим та ажлаа бусдаар хийлгэхэд илүү их зүйлийг мэддэг, чаддаг болсон байна. Та бизнестээ хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийхэд хязгаар тогтоосноор эрсдэлийг удирдаж, хянаж чадна.

Бизнес эрхлэхийг үнэнээсээ хүсч байна уу гэдгээ шийдэх: Та өөрийнхөө хөрөнгийг зарим хэсгийг (гэхдээ бүгдийг нь биш гэж найдаж байна) эрсдэлд оруулах болно. Ажилдаа улайрч, амьдралын хэвийн хэмнэл алдагдан, гэр бүл, аятай тохитой амрах цагаасаа хугаслан ажилдаа зориулдаг болно. Үүгээрээ та эрсдэл хүлээж байгаа юм. Мөн бусдын ажилтан нь байсан үедээ орж үзээгүй ихээр стрессд орж болох юм.

Ямар бизнесийг хаана эхлэхээ шийд: Хэрэв танд аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар байгаа гэж үзээд, бизнес эхлэхээр үнэхээр шийдсэн бол ямар бизнес та хаана хийхээ шийдэх хэрэгтэй. 

Бизнестээ бүх цагаа зориулж эсвэл ажлын хажуугаар хийхийн алин болохыг шийдэх: Ажлын хажуугаар бизнес эхэлж эрхлэхэд зарим нэгэн давуу талтай боловч нөгөө талаас зарим нэгэн дутагдалтай тал бас бий. (Та одоогийн эрхэлж буй ажлаа хийхийн зэрэгцээ илүү гарсан цагаа бизнестээ зориулах болно.) Ажлын хажуугаар бизнес эрхлэхийн давуу талаас эрсдэл нь илүү байдаг.

Та амьдралаа залгуулж буй зүйл, түүний дотор тэтгэвэр, эрүүл мэндийн болон амралт зэрэг бусад хөнгөлөлтийг нэг дор битгий үгүй болго. Хэрэв та ажил болон бизнесээ тэс өөр хоёр ертөнц болгон ангилж сонирхолын зөрчилдөөнийг тодорхой салгаж чадвал таны бүтэн орон тоогоор ажиллаж буй ажилд хор уршиг гарахгүй.

Ажлын хажуугаар хийх дараахь төрлийн бизнес сонговол таны орон тооны ажилтай сонирхолын хувьд зөрчилдөхөөс зайлсхийж болох юм. Үүнд: зөвхөн ганц төрлийн бүтээгдэхүүн, үндсэн хөрөнгө, тусгай зориулалтын хүнсний зүйл, е-худалдаанууд эсвэл шууд маркетинг, гэр бүлийн бизнес гэх мэт.

Гэр бүлийн бизнес эрхлэх нь асар олон давуу талтай. Таныг ажил дээрээ байх хооронд таны гэр бүл таны бизнесийг явуулж байх болно. Танд хэдийнээ бүрдсэн байгууллагын зохион байгуулалтын бүтэц байгаа гэсэн үг. Та хүүхдүүддээ бизнес эрхлэх хэрхэн ашигтай болохыг зааж өгч болно.

Ажлын хажуугаар бизнес явуулахын дутагдалтай тал байдгийг бас харгалзаж үзэх хэрэгтэй: Ажлын хажуугаар эрхэлж буй бизнестээ цагаа зориулах хандлага ажиглагддаг. Ингэвэл та ажил олгогчдоо шударга ажиллахгүй байна гэсэн үг, ямар ч тохиолдолд ингэж болохгүй.(Таныг ажлаа хийж байхад яаралтай асуудал гарлаа гэхэд орлож чадахуйц танай гэр бүлийн гишүүн эсвэл итгэлтэй хүн таны бизнес дээр байж болох юм.) Та ажил олгогчтойгоо өрсөлдөхтэй холбоотой бас нэг хүндрэл гарч ирнэ. Энэ нь зөв зүйтэй зүйл биш.

Та өөрөө дарга байсан бол таны ажилтан ийм зүйл хийвэл танд ямар сэтгэгдэл төрүүлэх эсвэл та ийм ажилтантайгаа яаж харьцах байсан тухай бодож үзээрэй. Аливаа нэгэн зөрчилдөөн таны үндсэн ажил болон ажлын хажуугаар эрхэлж буй бизнесийг нураах болно. Ажлын хажуугаар бизнес эрхлэх үед хэт их ажиллах, оюун санааны болон бие бялдарын хувьд ихээхэн ядарч болох юм.

Стратеги сонгох  Сэтгэгдлээ хуваалцах: Миллард МакАдам Идэвхитэй манлайлал "Төлөвлөж чадахгүй байгаа бол хийж чадахгүйн шинж." гэсэн үг байдаг.
Буруу бизнес сонгох нь Шинээр бизнес эрхэгчдийн хийдэг гол алдаа байдаг. Дараахь шалгах жагсаалт зөв бизнесээ сонгоход тань туслах болно: Зөвхөн танд зориулагдсан мэт тийм бизнес гарч ирэх хүртэл хүлээ. Боломжийг алдлаа гэж танд шийтгэл ноогдохгүй. Сонголт хийх явцад олон төрлийн төлөвлөлт хийх, туршлага болон гүн гүнзгий мэдлэг шаардах бөгөөд эдгээр нь таныг амжилтанд хүргэх амин чухал гол зүйл мөн.

Дэндүү төвөгтэй байх тийм бизнес рүү бүү ороорой. Харайхдаа нэг тохой саадыг сонгох уу эсвэл долоон тохой саадыг сонгож хүчээ барж, харайж чадахгүй өнгөрөх үү гэдгээ эхлээд тодорхойлох нь дээр. Урт хугацааны турш эдийн засгийн боломж, чадавхитай байх бизнесийг олж тогтоохыг хичээ.

" Шайба одоо байж байгаа газар руу биш, хаана очих байран дээр оч "( Өнөөдрийг уушгийг бус маргаашийн өөхний талаар бод) гэсэн Уин Грецкийн зөвлөлгөөг дага.

Анзааралгүй өнгөрөөснөөс том алдаа гаргаж болох юм. Энэ нь таны хамар дороо байгаа боломжийг олж харалгүй алдсан байж болох юм. Өнөөдөр, бас маргаашийн зах зээл дээр өргөжин тэлэхүйц тийм бизнесийг хай. Вол-Март,Хоум Депот шиг том дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ өргөн сонголт, илүү хямд үнэ санал болгох болсон учраас жижиглэн худалдаааны олон жижиг дэлгүүрүүд бизнесгүй болж байна.

Америкийн түүхэнд хамгийн амжилттай бизнесийг сонгож авч чадсан Беркшаер-Хатавей Корпорацийн тэргүүн Варрен Буффетийн зөвлөлгөөг дага: Ноён Буффет "хэрэглэгчдийн монополи эрх"- дээр тулгуурлаж, үнэ тогтоох эрх дарх, түүнчлэн урт хугацааны турш урьдчилан харах боломжтой бизнес хайдаг байна. Тэдгээрийн жишээ нь: Сииз, Кандиз, Кока Кола болон Жиллет сахлын хутга гэх мэт.

Энэ философийг та бага зэрэг өөрчлөн өөрийнхөө бизнест буулгаж чадах уу? Зайлсхийвэл зохих бизнес бол "өргөн хэрэглээнийх" юм. Энэ бизнест зөвхөн үнээр өрсөлдөх ёстой бөгөөд оршин тогтнохын тулд та зардлаа хамгийн доод хэмжээнд барих шаардлагатай болдог. Ноён Буффет "өргөн хэрэглээний төрлийн бизнест та тэнэг өрсөлдөгчөөсөө огт дээрдэх юмгүй нэгэн байна" гэж хэлсэн байдаг.

Үйлчилгээний төрлийн ихэнх бизнесүүд өөрсдөө үнээ тогтоох эрх дархтай байдаг. Өөрийнхөө мэддэг бизнест мөрий тавьж болохоор байхад мэдэхгүй бизнесээр мөрий тавьж болно гэж үү? Хэрэв та ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдвэрлэх нийлүүлэгчид гэрээлэн гүйцэтгүүлэхийн давуу болон сул талын бодож үзээрэй.

Өөрөөр хэлбэл " Үйлдвэргүй корпораци" байгуулах тухай бодно гэсэн үг. " Үйлдвэргүй корпораци" гэдэг нь үйлдвэрлэл болон баглаа боодлын гэрээгээр гүйцэтгүүлдэг компани юм.

Анхаарах асуудлууд : Сэтгэгдлээ хуваалцах: София Гарсиа A-Z Glass Компани "Энэ бизнесийн тэргүүн эгнээнд явахын тулд гарч байгаа ажил бүрийг хийх шаардлагатай болно." Яаруу, хөнгөн хуумгай байдал Бизнесээ сонгох шинжилгээ хийсний дараа өөртөө хэт их итгэх, бардамнах, омгорхох сэтгэлийг тэвч. Сөрөн, муу талыг нь сонсохоос бүү ай, түүнийг эртнээс ойлгож, амсах нь дээр.

Бодитой ханд. Өндөр орлого, ашиг хонжооны тухай бодож ухаанаа бүү алд. Хэрэв зөв бизнесээ сонгож чадвал, хэрэв тухайн бизнесээ эхлэхээс өмнө бүх талыг нь мэддэг, ойлгодог байвал тэрхүү ашиг, өгөөж өөрөө ирэх болно. 

Хийх шаардлагатай ажлууд Нэг зүйлийг дахин дахин өөртөө давтаж хэлэхэд буруудахгүй байх: Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их зардал гаргадаг зүйл бол зөв бизнесээ олж эхлэхгүй байх. Зөв бизнесээ олоход зүрх сэтгэлээ сонсож, чин хүслээрээ шийдэх хэрэгтэй.

Хэрэв та ямар бизнес эрхлэхээ шийдээгүй байгаа бол дараахь зүйлийг хий: Нэг цаасны хамгийн дээд мөрөнд ямар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаагаа бич (энэ нь гарчиг болох юм). Өөр нэг цаасан дээр өөрийнхөө сонирхож байгаа бизнесийг бич. Үүнийг тус тусад цаасан дээр бич. Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох олон бизнесийг бодож олоод жагсаан бич.

Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох бүтээгдэхүүн, үйлчилгээг жагсаан бич. Өөрийнхөө уран сэтгэмжээ дайчилж, өөрөө хийж чадах бүтээгдэхүүн үйлчилгээг бич. Ядарч арга тасарсан үедээ эрхэлж болох бизнесүүдийг жагсааж бич (аль нэг нь танд тохирох ч юм билүү). Зарим нэгэн жишээ дурьдвал, барьцаалан зээлдүүлэх газар, авто засварын газар эсвэл даавууны дэлгүүр.

Жишээ: Танд эрхэлж болмоор гурван бизнес дээр төвлөрч байна гэж төсөөлье: чиргүүлийн үйлчилгээ, хуучин машин зарах болон авто машины засвар. Дараахь шалгах хуудсыг ашиглан та харьцуулах үнэлгээ хийх боломжтой болсон (эсвэл өөрөө боловсруулсан шалгах хуудсыг ашиглаж болох юм), үнэлгээний систем нь 1-10 оноотой:
Зорилго: Чиргүүлтэй машины, Үйлчилгээ Хуучин машин худалдах, Авто машины засвар
--------------------------------------------------------------------------------
Сэтгэлд ойр, өөрийн дуртай зүйлээ хийж чадах уу?           6   3   10
Шинэ садан хэрэгцээг бий болгож чадах уу?                       8   5   10
Дагнан мэргэшиж болох уу?                                                  7   8   10
Үүнийг би сураад дараа нь туршиж үзэж болох болов уу? 9   8    9

Иймэрхүү шинжилгээ нь сонголтоо илүү бодитой хийхэд тань тус болно. Таны сэтгэлд эргэлдэж буй бизнест хэрхэн үнэлгээ хийх вэ? Дараахь асуултууд таны сэтгэлд эргэлдэж буй санааг арай илүү тодорхой болгоход нэмэр болж болох юм: Үүнийг хийснээр би сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх уу?
Миний хийх дуртай зүйл гэвэл: __________________________
Би хүмүүст дараахь зүйлийг хийж өгөх дуртай: ________________________________
Энэ нь өөр юугаар ч орлуулж болохгүй шинэ содон, хэрэгцээг өргөтгөсөн зүйл мөн үү.

- Хүргэхийг зорьж буй бараа үйлчилгээндээ үнэхээрийн сайн гаршиж мэргэшсэн хэрэглэгчдийн хувьд өөр хэнээр ч сольшгүй байж чадах уу ?
- Шаардагдах хөрөнгийн асуудлыг би шийдвэрлэж чадах уу?
- Эхлээд би өөр хүнд хөлсөөр ажиллавал энэ бизнес эрхлэхийг сурч чадах уу?
- Үйлдвэргүй, хамгийн бага тооны ажиллагсадтайгаар Үйлдвэргүй корпораци байдлаар ажиллаж чадах болов уу? (" Үйлдвэргүй корпораци" гэдэг бүх зүйлээ "гадны байгууллагаар хийлгэдэг," бөгөөд үйлдвэрлэл, баглаа боодлын ажлыг гэрээлэн гүйцэтгүүлдэг гэсэн үг юм.)
- Миний туршиж үзэхийг хүсч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ мөн үү?
- Би надтай ижил чадварлаг эсвэл уг бизнесийг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлж чадах түншийг хайх хэрэгтэй юу?

Ямар бизнес эхлэхээ нэгэнт шийдсэн бол дараахь зүйлсийг хий: Уг бизнесийн шинж чанарт байгаа зүйлээс таны "болно" болон " болохгүй " зүйлсийн жагсаалт гарга. Нэг хуудас цаасан дээр босоо шугам тат, уг шугам цаасны яг голд нь байх бөгөөд шугамны нэг талд бүх " болно" гэж үзэж байгаа зүйлсийг, нөгөө талд нь "болохгүй" гэж үзэж байгаа зүйлсийг бич.

Энэ арга та санаагаа тодорхой болгоход заримдаа хэрэг болдог. Таны сонгосон бизнесийн чиглэлд амжилттай ажиллаж байгаа наад зах нь таван бизнесийн нэрийг бич. Эдгээр таван бизнест амжилттай болж байгаа нийтлэг зүйлсийг болон ямар учраас амжилттай байгаа тухай жагсаалт гарга. Хийх гэж байгаа бизнесийнхээ тухай хэдэн хүнтэй ярилц. Таны хийх гэж буй бизнесийн талаар сөрөг, муу зүйл сонсохоос бүү ай. Түүний оронд ямар арга өөрөөр хэлбэл гарцыг хай. Бизнесийнхээ үүдийг нээсний дараа биш харин одоо мэдвэл дээр байх.

Боломжтой бол тэмдэглэл хөтөл. Мэдээлэл бүрийг болж өгвөл бичиж тэмдэглэж аваарай. Өрсөлдөх чадвар сул байгаа хэсгийг шинжилж түүнийг шалтгааныг бичиж тэмдэглэл хийж ав.

Бүрэн, гүнзгий мэдлэгтэй бол Эхлэхээсээ өмнө бүрэн, гүнзгий мэдлэгтэй бол. Бүрэн гүнзгий мэдлэг олж авах хамгийн оновчтой арга бол яг ижил бизнес эрхэлж байгаа хүнд хөлсний ажилтанаар ажилд орох явдал мөн. Өөртөө шаардлагатай байгаа чиглэлээр сургалтанд хамрагд, жишээлбэл: нягтлан бодох бүртгэл, компьютер, борлуулалт гэх мэт.

"Хэрхэн яаж" хийхтэй холбоотой загварчилсан номуудыг бололцооныхоо хэрээр уншаарай. Таны хийх гэж буй бизнесийн талаар хамгийн их амжилттай ажиллаж байгаа хүмүүст асуулт тавьж туслалцаа, туршлага судлахаас бүү ай.

Шийдвэр гаргах цаг: Та мөнгө олох, бас сэтгэл хангалуун ажиллаж чадах ямар бүтээгдэхүүнийг та худалдаж эсвэл ямар үйлчилгээг та үзүүлж чадах вэ? Энэ хичээлийн төгсгөлд та ямар бизнес эрхлэхээ шийдсэн эсвэл хамгийн наанадаж ямар бизнес танд тохирох болохыг сонгосон байх болно.

Амжилтад хүрэх дөрвөн нөхцөл

Picture
1. Амжилтын эхний нөхцөл бол амжилт олно гэдэгтээ итгэх. Энэ итгэлийг сэтгэлгээний хуучин хэв маягаа өөрчлөх зорилгоор өөрийгөө ятгах замаар олж болно. Хэрэв та өөртөө, үзэл санаандаа итгэхгүй бол өөр хэнийг ч итгүүлж чадахгүй. Амжилт оргүй хоосноос гарч ирдэггүй, хэн ч түүнийг мөнгөн царан дээр тавиад ирэхгүй. Амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлийг давахад үлэмж их итгэл шаардлагатай.
2. Та л өөрөө шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол таны амьдрал ид шидийн хүчээр өөрчлөгдөхгүй. Та өөрийнхөө зан төлөв болон ирээдүйн төлөвлөгөөнд дараах зарчмыг баримтал: хэрэв хийх гэж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ итгэхгүй байгаа бол хийх гэсний хэрэггүй, итгэхгүй л байгаа бол амжилт олно гэж байхгүй. Та өөртөө итгэхгүй байгаа бол таны багийнхан итгэхгүй, тэдэнд таны хэлсэн үг үнэ цэнэгүй. Хагас итгэл хагас амжилт авчирна, энэ бол хагас бүтэлгүйтэл гэсэн үг. Эргэлзээ тээнэгэлзэл сөрөг үр дүнд хөтөлнө.
3. Амьдралаа өөрчлөх гэж шунан тэмүүл. Таныг амжилтаас холдуулж байгаа дотоод эсэргүүцэл, биеэ өмөөрөх зуршлуудаа жагсаан бич. Энэ бол маш чухал шүү. Ингэснээр та өөртөө саад болж байгаа муу зуршлуудаа танин мэдэж, тэдгээрийг гэтлэн давахад бэлэн болно. Чадалтай хүмүүс ухаан санаагаа эргэлзээ болгоомжлолоос   цэвэрлэж   чаддаг.  Чадалтай   хүний өөртөө итгэх итгэл хүчтэй, ямар ч бэрхшээлтэй тулгарсан төлөвлөгөөгөө заавал биелүүлдэг.

4. Мөрөөдөхөөс бүү ай. Амжилтын түлхүүр таны чин хүсэл, мөрөөдөлд нуугдаж буй.

Бизнесын 6 н дүрэм

Picture
Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална. Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд  дурдав:
1. Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл. 2. Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул. 3. Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул. 4. Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. "Юу, хаана, яагаад, яаж" гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай. 5. Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно. 6. Бидний оруулсан төлөвлөгөөний загваруудыг үзэж, хоосон маягтыг MS Word document болгон татаж ав. Хичээлийн явцад үүнийг бөглө. Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараах хүчин зүйлс орсон эсэхийг шалга   • Эрүүл бизнесийн ойлголт. Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.
• Зах зээлээ ойлгох. Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.
• Эрүүл, өсөж буй, тогтвортой салбар. Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтөний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.
• Чадварлаг менежмент. Өөрийн дуртай, бахаддаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.
• Чадварлаг санхүүгийн хяналт. Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжихийн чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа хийдэг.
• Бизнесийн тууштай чиглэл. Хэрэв та тусгай бүтээгдхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.