Зуны улиралд сайхан харагдах 5 арга

Picture
Зуны өдрүүдэд тоос шороо, хуурай агаар, хөлс арьсны "дайсан" байдгийг хүмүүс мэддэг. Хэдий тийм ч халуунд амар хялбараар аятайхан харагдаж болох нь. Юуны өмнө үс засалт, нүүр будалтандаа анхаарах хэрэгтэй. Бүсгүйчүүд маань зуны улиралд хэлбэрт ордоггүй үсэндээ санаа зовж, нүүрнийхээ будгийг хэд дахин сэргээж будахын тулд ариун цэврийн өрөөнөөс салдаггүй шүү дээ. Тэгвэл улирлын чанартай асуудлуудтай хэрхэн тэмцэх вэ? Доорх аргыг туршаад үзээрэй.

1. Үсээ энгийнээр зас
Халуунд шулуун үсний хэлбэр алдагддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан. Үсээ ард нь сулхан бооход л болно. Гэхдээ улиг болсон маягаар бооно гэсэн үг биш ээ. Үсээ хажуу тийш нь, зиг заг хэлбэрээр хагалах зэргээр өөрийн хүссэнээр янзалж болно. Харин нэг зүйл сануулахад хэлбэрт оруулах гэж элдэв лак түрхэх хэрэггүй. Хэрэв богино үстэй бол үзүүр гарган шаталж тайраад үсээ угаасныхаа дараа сэнсээр хатаахад л донжтой харагдах болно.

2. Үсээ хэлбэрт оруулъя гэвэл
Хэрэв үсээ хэлбэрт оруулахыг хүсч байгаа бол зориулалтын бүтээгдэхүүнийг хэрэглээд үз. Гэхдээ спирт агуулсан бол хэрэггүй. Учир нь халуунд үсний тань чийгшилтийг бууруулдаг талтай. Хөвсгөр хэлбэрийн үстэй харагдах нэг арга байдаг. Үсээ ардаа боогоод доор нь дахин бооход л хүссэнээр чинь харагдана.
Хэрвээ таны үс долгионтой бол нойтон байхад нь гель түрхээд хатаагаарай.

З. Хөлөнд анхаарал хэрэгтэй
Хөлийнхөө хумсны будгийг өдөр бүр сольж, сэргээж байгаарай. Учир нь зуны улиралд нар, шороо тоосонд хумсны будаг өнгөө алддаг. Будаг халцарч, бүрзийсэн байвал ямар харагддаг билээ дээ. Мөн хөлийнхөө тавхайд анхаарал тавихаа мартав. Хөлийн уланд өөхөн булчирхай бага байдаг тул амархан хагарч, хуурайшиж эвэршдэг. Энэ байдлыг тэнцвэржүүлэхийн тулд тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Усанд орсныхоо дараа хөлөндөө байнга түрхэж хэвшээрэй. Улаа зөөлрүүлэхийн тулд нимбэгний шүүсээр арчих, эсвэл нимбэгний шүүстэй усанд хөлөө 5-10 минут байлгаад дараа нь цэвэр усаар зайлбал үр дүнтэй. Ингэж зөөлрүүлсэний  дараа зориулалтын хуурайгаар үрээрэй. /Долоо хоногт 2-3 удаа/.

4. Нүүрний арьс хамгийн чухал
Халуунд хөлсний булчирхай ялгаруулснаар арьс тослог болдог. Үүнийгээ дарахын тулд бид хэд дахин энгэсэг түрхдэг муу зуршилтай. 2-3 удаа давхарлан түрхэсний дараа энгэсэг зунгааралдан бөөгнөрдөг. Мэдээж олон давхар энгэсэгний дор арьс амьсгалахаа больж, улам хөлөрдөг. Ингэж олон давхарлахын оронд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай энгэсэг нимгэн түрхээд л энэ асуудлыг шийдвэрлэчих, өдрийн турш будаг арьсанд шингэж алга болдог.
Тиймээс арьсандаа тэжээл өгөх зорилгоор чийгшүүлэгч хэрэглээрэй. Хэрвээ та суурь кремгүйгээр /өө дарагч/ явж чаддаггүй бол түүнийгээ хэрэглэдэг тостойгоо хольж нимгэн түрхэхэд арьсны өөг нуух боловч бүрэн арилгахгүй. Зуны улиралд хөгшрөлтийн эсрэг аливаа бүтээгдэхүүн хэрэглэх нь зохимжгүй. Түүнд агуулагдах бодисууд арьсыг эмзэг болгож, харшил өгдөг. Үүний оронд нарны хамгаалалттай тослог багатай тос хэрэглэхийг зөвлөе.
Мөн хөлс болон тоосноос болж арьсны сүвүүд бохирдох нь элбэг байдаг. Тиймээс долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэгч гуужуулагчаар /скраб/ нүүрээ цэвэрлэж байгаарай.  

5. Бараан өнгийн, тослог гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалз
Зовхины болон уруулын будаг тослог ихтэй байдаг тул халуунд хайлж урсдаг. Тиймээс эдгээрээс аль болох зайлсхийгээрэй. Хэрэв тослог зовхины будаг /тень/ хэрэглэх дуртай бол будсаныхаа дараа дээрээс нь ингэсэг түрхээрэй. Бараан, саарал, хүрэн өнгө нартай өдөр хэтэрхий баргар царайтай харагдуулдаг.
Зуны нарлаг өдрүүдэд аль болох гэгээлэг өнгийг сонговол зохимжтой. Уруулын будагтай бүхэл өдрийн турш явахад уруул хатаж холцруутдаг тул уруул өнгөлөгч түрхээрэй. Бор арьсанд гүйлс болон тоор жимсний өнгөтэй будаг зохимжтой. Сормуусаа хүрэн өнгийн будгаар будаад, зовхио алтан шаргал өнгөөр хүрээлбэл содон харагдуулж, царайны ерөнхий байдлыг зөөлрүүлдэг.

Огт нүүрээ будаж байгаагүй охидод зориулав

Picture
Нэгэн өглөө нүүрээ будаж байхдаа будаг чинь огтхон ч болохгүй байгааг анзаарчээ. Суурь крем чинь шингэж өгөхгүй, уруулын будаг нь хүссэнээр будагдахгүй, нүд ч нэг л хачин харагдаад... Сэтгэлээр битгий уна. Эрт орой хэзээ нэгэн цагт бидний бүгдтэй нь ийм зүйл тулгардаг. Нүүр будалт хэвийн зүйл болох үед түүний чанар нь буурдаг. Энэ байдлыг хяналтаасаа алдахгүйн тулд ердөө хэдэн дүрмийг л мэдээд авчих. Харин бид чамд тусалъя!

Нүд

Нүдээ нямбай сайхан будах нь нүдийг байгаагаас нь илүү гоё, үзэсгэлэнтэй болгодог. Хэрэв чанаргүй муу хийвэл үр дүн нь шууд л эсрэгээр гарах болно. Yүнээс зайлсхийхийн тулд доорх алхмуудыг зайлшгүй мөрдөөрэй.

1-р алхам
Эхлээд нүдний доод болон дээд зовхиндоо өө дарагч тавиарай. Энэ нь зөвхөн нүдэн доорх хар зураасыг арилгаад зогсохгүй мөн гайхамшигтай будалтын суурь болдог.

2-р алхам
Нүдээ хүрээл. Шингэн хүрээлэгч харцыг илүү хурц болгодог. Гэхдээ нүд рүүгээ оруулахгүйн тулд маш нямбай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улайж, цочрол өгнө.

3-р алхам
Дээд талын сормуусныхаа дээгүүр хүрээл.

4-р алхам
Дээд болон доод зовхиндоо тень, дараа нь сормуусны будгаа хоёр давхарлан будаарай.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:

Шингэн хүрээлэгч: Yдшийн будалтанд тохирно. Гэхдээ дасгал сургууль их шаарддаг.
Харандаа: Илүү их хэрэглэгддэг. Сонголт хийхдээ хэр зөөлөн байгааг нь анхаар. Зөөлөн харандаа амархан гардаг.
Нунтаг тень: Янз бүрийн өнгөтэй, саатай саагүй байдаг. Дор хаяж нэг саармаг өнгөтэй байх хэрэгтэй. Саатай бор эсвэл хар.
Тосон тень: Түрхэхэд амархан. Саатайг нь сонгож авсан нь дээр. Дур булаам төрхтэй болгоно.
Сормуусны будаг: Харцыг илүү хурц болгож, тодотгож өгнө. Хар болон бор өнгө ямар ч нүдэнд илүүтэй зохидог.

Санамж:
- Бусад будгаа баллахгүйн тулд нүдэн доороо нунтаг пудр зузаан үеэр түрхээд харин дууссаныхаа дараа арилгаж болно.

Уруул
Уруулын будаг бол эмэгтэй хүний косметикт маш хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ нь ч гайхмаар зүйл биш юм. Уруулын будгийн тусламжтайгаар нүүр царайгаа өөр төрхтэй болгож болно.

1-р алхам
Уруул чинь хагарсан бол ямар өнгө зохихыг нь туршиж үзэх гэсний ч хэрэггүй. Хуурайшсан урууланд түрхэгдсэн будагнаас муухай харагддаг зүйл байхгүй.

2-р алхам
Уруулын будаг ямар өнгөтэйгээс үл хамааран уруулаа үргэлж харандаагаар уруулын өнгөтэй төстэй өнгөөр хүрээлж бай. Уруулын будгаа илүү удаан тогтоолгохын тулд харандаагаар уруулаа эхлээд буд.

3-р алхам
Уруулын будгийг бийрээр түрхсэн нь дээр. Амны булангаа хэтэрхий нямбай будах хэрэггүй. Будаг нь урсаж магадгүй.

4-р алхам
Будгаа хоёр давхар будвал өнгө нь илүү ханасан мэт харагдана.

Чиний косметик дотор заавал байх зүйлс:
Гялгар өнгөтэй уруулын будаг: Зөөлөн, чийгшүүлэх чанартай. Сайн тавигддаг. Гэхдээ хоол идэж, юм ууж, үнсэлдсэний дараа дахиад сэргээж будах хэрэгтэй болдог.
Саа: Уруулыг памбагар, дур булаам болгон харагдуулдаг. Гэхдээ үсэндээ анхаарал тавь. Урууланд хүрээд нүүрээр чинь дүүрэн саа болгож болно.
Хагас тунгалаг будаг: Уруулыг гялалзсан болгож, хөнгөн зөөлөн өнгө өгдөг. Зузаан үеэр тавигддаг. Тийм болохоор хурц өнгөнд дургүй хүмүүст илүү тохирдог.
Тогтвортой будаг: Өнгө нь бүхэл өдөржингөө сэргээлгэхгүйгээр тогтдог. Гэхдээ уруулыг хатааж хуурайшуулдаг. Бүдэг өнгөтэй болгодог.

Санамж:
- Хэрэв чи хэтэрхий зузаан уруултай бол хүрээлэхдээ хэмжээг нь багасгаарай. Цайвар өнгөтэй будагнаас зайлсхий.
- Харин илүү зузаан, булцгар болгон харагдуулахын тулд будгаа түрхээд дээрээс нь ойролцоо өнгийн саа түрх.
- Тогтвортой будаг түрхэхийн өмнө уруулынхаа тослогийг нямбай арилгаарай.

Биеийн эвгүй үнэрээ хэрхэн дарах вэ?

Picture
Хүмүүст маш олон асуудал тулгардаг. Үүний нэг нь биеэс ханхлах эвгүй үнэр зайлшгүй ордог билээ. Таны ам, суга гээд л биеийн хэсгүүдээс тааламжгүй үнэр үнэртэх нь харилцагчид тань төдий л таатай сэтгэгдэл төрүүлэхгүйгээс гадна өөрт тань ч тааламжгүй мэдрэмж төрүүлдэг билээ. Энэхүү байдлаасаа хэрхэн ангижрах талаар та бодож үзэж байсан уу? Тэгвэл доорх зөвлөгөөг танд хүргэе.

1.Таны биеэс эвгүй хөлсний үнэр үнэртдэг бол усанд орохдоо биеэ зүгээр савандахгүй сайн үрж байх хэрэгтэй шүү. Биеийн эвгүй үнэр ихэвчлэн хөлс, бактер хоёрын нэгдлээс үүсдэг учир хөлс хамгийн их ялгардаг сугаа анхилуун үнэртэй саван эсвэл бактерийн эсрэг эмчилгээний зориулалттай үрэгчээр угаавал таныг зовлонгоосоо ангижрахад тусалдаг ажээ.

2. Хувцсаа байнга угааж, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Таны өмсөх хувцас тань цэвэр биш л байвал муухай үнэр танаас хэзээ ч салахгүй. Хэдэн өдөр дараалж өмсөх бол гадуур хүрмээ шкафанд хийхээс илүүтэйгээр ил тавьж агаарт байлгаж байгаарай.

3. Хөлсний эсрэг бүтээгдэхүүн байнга хэрэглэж заншаарай. Хүмүүс ихэвчлэн дездорант хэрэглэдэг бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь зөвхөн үнэрийг л дардаг бол хөлсний эсрэг бүтээгдэхүүн хөлсний хэмжээг багасгаж өгдөг. Тийм ч учраас дездорантаа сонгохдоо хүртэл хөлсний хэмжээг багасгагчтайг түлхүү хэрэглээрэй.

4. Даавуун хувцас өмсөж бай. Даавуун материал нь синтетик буюу нийлэг материалаас илүү хөлсийг шингээж авдаг учраас хөлс амархан ууршдаг аж.

5. Хоол хүнсэндээ мөн давхар анхаарал хандуулаарай. Сонгино, сармис, халуун ногоо зэрэг хурц үнэртэй хүнс нэг дор хэрэглэхээс татгалзаж, хэрэглээг нь багасгаж үзээрэй. Дээрх бүтээгдхүүнүүдийг хэрэглэхгүйгээр хэд хоног болбол та үр дүнг нь төдөлгүй мэдрэх болно.

6. Амьсгалаа гаргаж, тайван бай. Учир нь таныг сэтгэл хөдөлж, сандарч мэгдсэн үед хөлс тань их гардгийг санаж яваарай. Хэрвээ иймэрхүү байдал таньд тохиолдоно гэдгийг урьдаас мэдэж байгаа бол өглөө түрхэх үнэртнийхээ хэмжээг хоёр дахин ихэсгэсэн ч болно.

Үсний өнгө ба нүүр будалт

Picture
Юун түрүүнд өөрт тохирсон үсний будгаа сонго. Харин дараа нь түүндээ тохирох нүүр будалтын зөвлөгөөг уншаарай.
Хар хүрэн“Хүрэн үс царайг хүрээлдэг. Тиймээс зотон, хүрэн өнгийг будалтандаа хэрэглээрэй.“ хэмээн гоо сайханч
Петра Стрэнд зөвлөж байна. Үсчид хар үсийг хүрэн өнгөөр будахыг илүүд үздэг. Учир нь хар үсийг
хүрнээр будсанаар хүрэн будгийн солонгорсон бүх өнгө ялгарч, үсний өнгийг жинхэнэ юм шиг харагдуулдаг.

Харин одоо солонгорсон хүрэн үсэндээ тохирсон будалтыг хийгээрэй. Юуны өмнө нүдээ боронзон, зэсийн өнгө, эсвэл алтлаг өнгөөр давхраа хүртлээ будна. Харин дараа нь хар өнгийн харандаагаар нүдний дотоод буланг хүрээлээрэй. Мэдээж сормуусны будаг ч бас хар өнгөтэй байх ёстой. Саатай алтлаг өнгийн хацар өнгөлөгч, улаан хүрэн өнгийн уруулын будаг танд гайхалтай зохино.

Хар

“Хар өнгийн үс нууцлаг, дур булаам байдлыг бий болгодог” хэмээн “Too Faced” гоо сайхны газрыг үндэслэгч Жэррод Бландино тодорхойлжээ. Хэрэв та хар үстэй бол нүдээ бараан өнгөөр, харин хацар, уруулаа ягаанаар будаарай. Нүдээ дээр, доороос нь хүрээлж, хөх тень тавьбал илүү зохимжтой. Сормуусаа хөнгөн будахад л болно. Ингэхдээ богино үстэй багс ашиглаж, хамгийн богино сормуусаа ч будахыг мэргэжилтнүүд зөвлөж бай на. Нүдний тань бараан будгийг тэнцвэржүүлэх ягаан хацар өнгөлөгч, уруулын будаг хэрэглэвэл будалт төгс болох вий.

Улаан хүрэн

“Улаан хүрэн үс эзнээ эелдэг, найрсаг харагдуулдаг онцлогтой. Гэхдээ будалтандаа бор, чангаанзны өнгийг оруулж өгвөл илүү үр дүнтэй” хэмээн гоо сайханч Бобби Браун хэлжээ. Ногоон тень, ягаан хацар өнгөлөгч, уруулын будгийг улаан үстнүүддээ санал болгож байна. Ногоон өнгө сүүдэрлэн нүдээ будахдаа, улаан хүрэн өнгийн хүрээлэгчтэй хослуулна. Зөвхөн дээд сормуусаа будаарай. Сарнайн ягаан өнгөтэй хацар өнгөлөгч, бор туяатай уруул өнгөлөгч зохимжтой.

Шаргал

“Шаргал үс нүүрийг дугуй харагдуулдаг тул солонгорсон, алтлаг уруул өнгөлөгч хамгийн чухал чимэг.
болдог” хэмээн Лос-Анжелесийн гоо сайханч Брэтт Фридмэн зөвлөж байна. Шаргал үс ягаан, алтлаг, цайвар шар, тоорын өнгөтэй илүү зохицдог. Нүдээ шаргал өнгө уусган тень тавьж, зөвхөн доод сормуусаа будаарай. Харин бор өнгийн харандаагаар дээд зовхио хүрээлнэ. Эрүүл, сайхан харагдахын тулд тоорын өнгөөр хацраа өнгөлж, ягаан уруулын будгаа, гялалзсан өнгөлөгч өөр тодотгоорой. 

Ямар батгыг шахаж болохгүй вэ?

Picture
Батгыг хамаагүй шахсанаар нөсөөжилт сорвижилт үүсэх эрсдэлтэй. Өнгөц гарсан жижиг хэмжээний батгыг зөөлөн шахаж болох юм. Юуны өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, батганыхаа төрлийг тодорхойл.   Гөвдрүүт батга. Энэ батга нь янз бүрийн хэмжээгээр жижиг улаан, ягаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр, цээж, нуруугаар гарна. Ийм батгыг оролдвол цус гарч мэдэх тул шахаж ер болохгүй. Спиртлэг шингэн, лосьоныг гарсан хэсэгт нь түрхээд орхи.   Идээт хэлбэрийн батга. Идээт хэлбэрийн батга нь доороо их суурьтай тул нилээд том хэмжээтэйгээр гөвдрүү маягтай болсон байдаг. Энэ батга нь шар ногоон тавтай байна. Шахвал идээ, цус гоожих магадлалтай тул оролдохоос зайлсхий. Гоо сайхны салоноор эмчлүүлсэн нь дээр.   Гүн идээт хэлбэрийн батга. Комедоны эргэн тойронд нэвчдэс үүсч долоо хоногийн дараа нэвчдэс зөөлөрч хагарна. Энэ процессыг хүлээ. Харин дур мэдэн шахвал зунгааралдсан ногоон ялгадас гарч гүн сорвижилт үүсгэнэ.   Бөөгнөрч гарсан батга. Батганы хамгийн хүнд хэлбэр. Энэ үед том зангилаа үүсч, өөхөн эдэд эмгэг илэрч вандуй шиг томордог. Конглобат нь маш хатуу эмзэглэлтэй. Улаан хөхөрсөн өнгөтэй байна. Хоорондоо нийлж буглаа үүсгэдэг учраас их аюултай. Тиймээс шахах тухай бодох ч хэрэггүй. Сорвижилт нь маш гүн, овон товон нүхтэй эдгэдэг учраас. Мөн нуруу цээжээр гарах нь ч бий.   Ямар шинжилгээ хийлгэх вэ? -Хелико бактерын шинжилгээ -Цусны ерөнхий шинжилгээ -Демодекс шинжлэх Дээрх шинжилгээг хийлгэх шаардлагатай.