Хүний оюун ухааныг хэмжих 10 коэффицент

Picture
1. IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.

2. EQ-emotional quotient нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг. 

3. AQ-adүersity quotient. Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.

4. CQ-creatiүe quotient. Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.

5. SQ-spiritual quotient буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.

6. DQ-deүelopment quotient. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.

7. MQ-moral quotient. Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.

8. NQ-net quotient. Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.

9. BQ-bonding quotient. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.

10. FQ-financial quotient. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна. Хүүхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, боломж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжүүлснээр онцгой амжилтанд хүрч болохыг манай ард түмэн “Хүн болох багаасаа . . “ гэж хэлдэг билээ.

Реферат, ангийн ажил бичих зааварчлага

Picture
Ангийн ажил, реферат бол сургах үйл ажиллагааны явцад тухайн хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил, бие даан ажиллах чадвар зэргийг үнэлэх завсрын хяналтын нэг арга хэлбэр юм. Эдгээр нь суралцагч хичээлийн явцад олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглан өгөгдсөн сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлж, түүнийгээ шинжлэх ухааны онол аргазүйн үүднээс боловсруулан шийдвэрлэж, бичгийн хэлээр илэрхийлэн дүгнүүлэх хэлбэрүүд билээ. Оюутнуудын асуудал шийдвэрлэх, бичгээр илэрхийлэх чадварыг төгсөлтийн ажил, ангийн ажил, хяналтын ажил, эссе, реферат, судалгааны тайлан бичүүлэх, гэрийн даалгавар шалгах гэх мэт олон хэлбэрээр шалгах боломжтой. Эдгээрийн дотроос зөвхөн ангийн ажил ба рефератыг хэрхэн бичих талаар авч үзье.

Реферат ба ангийн ажил бичүүлэх нь юуны өмнө хэд хэдэн давхар зорилготой байдаг. Үүнд:
• Тухайн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгах
• Бие дааж онол практикийн тодорхой асуудлыг судлах, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгох
• Шинжилгээ судалгааны арга технологийг эзэмших дадал чадвар олгох
• Бичиж боловсруулах ажлын ур чадварыг дээшлүүлэх
• Оюутны мэдлэг ур чадварыг нарийвчлан шалгаж, үнэн зөв үнэлгээ өгөх
Сургалтын практикт ангийн ажил, рефератын сэдвийг тухайн хичээлийг заасан багш гаргаж, суралцагсдад хүргүүлнэ. Рефератыг тухайлсан нэг сэдвээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад, харин ангийн ажлыг тодорхой хичээлээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад ашигладаг. Ангийн ажил болон рефератад тавигдах гол шаардлага нь оюутан сонгосон сэдвээ эзэмшиж, онолын зохих түвшинд асуудлаа томьёолж, шийдвэрлэхийг зорьсон байх явдал юм. Шийдвэрлэх арга замын талаар өөрийн саналыг тусгасан байх нь зүйтэй. Суралцагч ангийн ажлыг бичихдээ эхлээд холбогдох ном, зохиол, гарын авалга, сонин, хэвлэлийн материалын жагсаалтыг үйлдэнэ. Ангийн ажил, рефератыг бичих хүрээнд оюутны уншиж судлах материалд хэвлэл мэдээлэл, интернет, ном сурах бичиг, эрдэм шинжилгээний тайлан, статистик тоо гэх мэт янз бүрийн хэлбэртэй байж болно. Эдгээрээс ангийн ажил, реферат бичихдээ сэдвийн хүрээнд эдгээр материалаас чухам алиныг нь ашиглах боломжтой болох, тухайн материалаас чухал аль хэсгийг нь ашиглах, жагсаалтад байгаа материалаа ямар дараалалаар уншиж судлахаа тогтооно. Үүний дараа оюутан тухайн сэдвээ томьёолж, ангийн ажлын ажил реферат бичих төлөвлөгөөгөө боловсруулна.

Ангийн ажил ба реферат аливаа судалгааны ажлын нэгэн адилаар төлөвлөгөө ба үр дүн гэсэн 2 хэсгээс бүрддэг. Шинжлэх ухаан судлалын үүднээс авч үзвэл судалгааны төлөвлөгөөнд дараахь зүйлсийг тусгах шаардлагатай гэж үздэг.
• Тухайн сэдвийн хүрээнд шийдвэрлэх асуудал
• Сэдвийн судалгааны обьект ба предметыг тодорхойлох
• Ажлын зорилго ба зорилтуудыг тодорхойлох
• Шийдвэрлэх асуудлаа шинжлэх ухааны ямар онол, аргазүйгээр тайлбарлахаа тодорхойлох
• Судалгааны таамаглал дэвшүүлэх
• Судалгааны мэдээлэл авах хэлбэрээ тодорхойлох
• Мэдээллийг авах арга, техникээ тодорхойлох
• Дүн шинжилгээ хийх аргаа тодорхойлох
Ийм төлөвлөгөөг боловсруулах нь чухал. Үүнийг сайн хийж чадвал судалгааны ажлынхаа хагасыг л хийлээ гэсэн үг. Тиймээс сайн ангийн ажил реферат бичихийн тулд оюутан сонгосон сэдвийнхээ дагуу ангийн ажил бичих төлөвлөгөөг боловсруулж удирдагч багшдаа танилцуулж, зөвлөгөө авах нь зүйтэй байдаг. Ангийн ажил, рефератыг бичих хүрээнд судалгаа шинжилгээ хийхдээ факт баримтуудыг цуглуулахаас эхлээд онолын тооцооллуудыг хийх хүртэл судалгаа шинжилгээний янз бүрийн аргуудыг хослуулан ашиглавал зохистой. Цуглуулсан материалдаа үндэслэн тухайн асуудлаа шинжилж, асуудлын өнөөгийн байдал, үүнийг өөрчлөх, шинэчлэх, сайжруулж боловсронгуй болгох шаардлага, үүнтэй холбоотойгоор үүсэн бий болох эерэг, сөрөг нөлөөлөл зэргийг баримт, нотолгоотойгоор дүгнэн бичсэн байх нь ангийн ажлыг дүгнэх гол шалгуур болно. Багш ажлыг дүгнэхдээ ажлын агуулга, асуудлаа томьёолсон байдал, бүлэг хэсгүүдийн логик уялдаа холбоо, бичгийн ур чадвар, найруулга, сэдвийг болон судалгааны аргыг эзэмшсэн байдал, зорилгодоо хүрсэн эсэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг.

Эцэст нь ангийн ажил, рефератын бүтэц, форматын талаар цөөн хэдэн зүйлийг өгүүлье. Ангийн ажил болон рефератыг яг тийм бүтэцтэй байх ёстой гэсэн албан ёсны шийдвэр байдагүй боловч манай практикт тэдгээрийг удиртгал, 3 бүлэг, дүгнэлт хэсэг гэсэн бүтэцтэйгээр бичсэн нь түгээмэл байдалтай тааралддаг. Түүнчлэн ажлын ерөнхий агуулга /гарчиг/, ашигласан материалын жагсаалт, хавсралт материалуудыг заавал оруулсан байдаг. Удиртгал хэсэгт сэдвийн судлагдсан байдал, судлах шаардлага, шийдвэрлэх асуудал, ажлыг гүйцэтгэхэд ашигласан онол аргазүй, сэдвийг судалсан дараалал зэрэг зүйлсийг тусгах ба эдгээрийг тусгаж өгснөөр судалгааны хэсгүүд нь хоорондоо хэрхэн яаж холбогдож байгаа, үр дүн нь хаанаас яаж урган гарсан бэ гэдгийг ойлгоход хялбар болдог. Эдгээрийг нуршилгүйгээр товч тодорхой бичих шаардлагатай. Бүлгүүдэд сэдвийг судалсан байдлаа логик дэс дарааллын дагуу өгүүлдэг. Бүлгүүд гол төлөв дүгнэлт саналыг тайлбарласан шинжтэй байдаг. Дүгнэлт саналын хэсэг ажлын хамгийн чухал хэсэг нь юм, учир нь энд сэдвийн хүрээнд дэвшигдсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тусгадаг. Тиймээс дүгнэлт саналын хэсэг нь товч бөгөөд тодорхой байх ёстой. Ангийн ажил, рефератын хамгийн сүүлд хавсралт хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой тоо баримт, статистикийн гүнзгийрүүлсэн тооцоонуудыг хавсаргадаг. Ажлыг бичих явцад үйлдсэн график дүрслэл, хүснэгт бүр нь тодорхой дугаартай, агуулгаа илэрхийлж чадах тодорхой гарчиг буюу нэртэй, мөр буюу багууд нь толгойтой, график ашиглаж буй нөхцөлд тусгай дүрслэлүүдийг харуулсан тайлбар зүүлттэй байна. Ашигласан тоон мэдээ баримт бүртээ эх сурвалжуудыг тодруулж нарийвчлан үзэх шаардлагатай. Их дээд сургуулиудын практикт тогтсон жишгээс үзэхэд ангийн ажлын хэмжээ нь бичгийн машинаар 24 мөрөөр эсвэл компьютерийн Ariel Mon фонтын 12 үсгийн шрифтээр бичсэн А4 хэмжээний 15-аас дээш тооны хуудастай байх ба үүнд хавсралт материалын хэмжээг оруулж тооцдоггүй. Ангийн ажил, рефератыг бичиж дуусгаад багшид хүлээлгэн өгөх ба багшийг уншиж танилцсаны дараа суралцагч нь багшид тухайн ажлыг хамгаалж дүгнүүлнэ. Дүгнэх журмыг тухайн багш тогтооно.

Дипломын ажил бичих зааварчилгаа

Picture
Дипломын ажил нь тус сургуулийн сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюутнуудад танхимд олж авсан онолын мэдлэг, чадвараа бататган өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, төсөл, шийдвэр боловсруулах ур чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Дипломын ажлын сэдвийг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгын хүрээнд холбогдох багш нартай зөвшилцөн сонгон авч бичнэ. Сэдвийг оюутан нь өөрийн ажилладаг /ажиллах/ төрийн болон төрийн бус, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагын захиалгаар, эсвэл сонирхсон асуудлаараа сонгож болно.

Дипломын ажил нь:
1. Сэдвийн төлөвлөгөө
2. Оршил. Тухайн сэдвийг судлах болсон шалтгаан, судалгааны ажлын зорилт, зорилго, түүний судлагдсан байдал, судалгааны арга, шинэлэг тал, үнэ цэнэ, онол практикийн ач холбогдол, дипломын ажлын бүтэц зэргийг бичдэг.
3. Үндсэн хэсэг.
   А/ Онолын хэсэг. Тухайн сэдвийг агуулгын хувьд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хэрхэн үздэг, тэдгээрийн гаргасан үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолтууд, тэдгээрийг хооронд нь харьцуулсан байдал зэрэг байна. Мөн түүхэн явцад хэрхэн өөрчлөгдөж байсныг товч дурдаж болно.
   Б/ Судалгааны хэсэг. Онол, практикт хэрэглэх боломж, өөрийн дэвшүүлсэн таамаглалуудыг нотлох баримтууд, маргаантай байгаа асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хэрхэн шийдвэрлэсэн, практик амьдралд хэрхэн шийдвэрлэж байгаа зэргийг тодорхой баримт судалгаанд тулгуурлан бичсэн байна.
4. Дүгнэлт. Судалгааны ажлын эцэст ямар үр дүнд хүрч улмаар дүгнэлт хийж түүний онол болон практикт хэрхэн хэрэглэж болох ба хэрэгжүүлж байгаа арга замуудыг тодорхой бичнэ. Энэ нь төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө, байгууллагын бүтэц зохион байгуулалтын хэлбэртэй эсвэл онолын тодорхойлолт, дүгнэлт, санал байж болно.
5. Ном зүй.
6. Хавсралт. Судалгаанд ашигласан бүх баримт сэлт, материалууд, график, схем зураг, хүснэгт зэрэг байна.

Эссе хэрхэн бичих вэ?

Picture
Гадаадын ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссе буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссе буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм. Их дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог.

Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч баклаврын шатанд суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих хэрэгтэй байдаг.
Жишээлбэл: таны амьдрал эсвэл таны үзэл бодолд хамгийн их нөлөө үзүүлсэн хүний тухай, эсвэл чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг тухай бичвэл зүгээр.

Учир нь: Америкийн их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын комиссын гишүүд зөвхөн хичээлийн дүн, шалгалтын оноо харахаас гадна, өргөдөл өгөгчийг хувь хүн талаас нь мэдэхийг хүсдэг. Мөн өөрийн хүрсэн амжилт, бүтээсэн зүйлийн тухай, жишээлбэл оролцож байсан уралдаан, олимпиад, эзэлсэн байр, шагналын тухай эсвэл сайн дурын ажил хийж байсан зэргээ дурдах нь зүйтэй. Харин өөрийгөө хэт төвийлгөн магтах эсвэл нэмж зохиож бичих нь зохимжгүй.

Та эссегээ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ өмнө эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бүтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг үл хайхран бодол санаандаа байгаа бүхнээ цаасан дээр буулга. Бичсэн зүйлээ утга санаагаар нь хооронд нь холбож үз. Дэс дараалал, логикийг анхаар. Одоо бичсэн зүйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. Бүгдийг дахин эхнээс бич.
2-р алхам: Эхний хэсэг Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, ерөнхий төлөвлөгөөг тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж өгвөл уншигчдад ерөнхий утга санааг түргэн ойлгож, үргэлжлүүлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй.
3-р алхам: Их бие Их биеийн хэсэг бүр нь өөрийн агуулгыг хадгалсан өгүүлбэрээр эхэлдэг бөгөөд энэ өгүүлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхүү өгүүлбэрийн утга санааг тодруулсан янз бүрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна.
4-р алхам: Дүгнэлт Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрхи бичсэн зүйлийнхээ талаар дүгнэлт гарган бичих хэрэгтэй.
5-р алхам: Засвар хийх Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар өөрөө өөртөө уншаад үз. Хэрэв та зохиогч биш, харин уншигчийн байрнаас хандвал өөрийн алдаагаа илүү амархан олох болно.

Сайн эссе ямар байх вэ?
• Хялбархан уншигдаж, амархан ойлгогддог зохион бичлэгийг сайн эссе гэж дүгнэдэг. Таны зохион бичлэгийн гол санаа тод гарсан байх ёстой.
• Эссе нь зохиогчоо хувь хүний талаас нь харуулж чадсан байх.
• Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой бөгөөд утга санаа нь логик холбоотой байх.  

АНУ-д суралцахыг хүсч буй хүмүүст зориулан сургуулиа хэрхэн сонгох талаар зөвлөж байна.

Picture
Аль болох эртхэн… Та зайлшгүй өгөх шалгалтуудад хэр зэрэг бэлтгэлтэй байгаагаас хамааран сургуулиа 12-17 сарын өмнөөс хайж эхлээрэй. Хэрэв шалгалтаа сайн өгөх хангалттай бэлтгэлтэй, эсвэл шалгалтуудаа өгч хангалттай оноо авсан бол 12 сарын өмнөөс хайж эхэлж болно. АНУ-ын сургуулиудад хандаж, материал явуулаад, түүндээ хариу авах процесс нь хагас жилээс бүтэн жил хүртэл үргэлжилдэг учир аль болох эртнээс судлаж, хайж эхлэх хэрэгтэй.
Ихэнх сургуулиуд 9-р сарын намрын семестрт (Fall) суралцах өргөдөлийг 2-4-р сард, харин 1-р сард эхлэх хаврын семестрийн өргөдөлийг 5-6-р сард авч дууссан байдаг. Тиймээс аль болох эртхэн гэж танд зөвлөе.

Сургуулиудаас юу хайх хэрэгтэй вэ? Энэ нь таны зорилго болон сонирхлоос хамаарна. Ямартай ч дараах зүйлүүдийг харгалзахад зүгээр. Үүнд:
1. Сургуулиудын шатлал, зэрэглэл (ranking). Сургуулийн зэрэглэл нь та тухайн сургуульд сурвал ямар хэмжээний чанартай боловсрол эзэмших, бас хэдий хэмжээний цалин, өндөр албан тушаалд хүрч болох вэ гэдгийг харуулах гол үзүүлэлт.
Тухайлбал, АНУ-д сургуулиудыг хэрхэн зэрэглэдэг аргын талаар хэдэн үг хэлвэл:
  • Сургуулийн ерөнхий зэрэглэл (ranking) нь тус сургуулийн бүх салбар сургууль нэр хүндтэй, чанартай гэдгийг илэрхийлэхгүй. Хэрэв та бизнесийн мастерийн сургалтад суух гэж байгаа бол сургуулийн ерөнхий зэрэглэл биш харин хөтөлбөрийн тусгай зэрэглэлийг харахыг зөвлөе. Тухайлбал, Stanford-ын их сургууль ерөнхий зэрэглэлээрээ дэлхийд №2-т жагсдаг ч бизнесийн хамгийн шилдэг хөтөлбөртэй нь Northwestern, Chicago, Pennsylүania-ийн их сургуулиуд байх жишээтэй.
  • Өндөр зэрэглэл танд боловсролын болон мэргэжлийн амжилт авчирна гэсэн баталгаа биш. Таны амжилт таны хүч хөдөлмөрөөс л хамаарна.
  • Сургуулийн зэрэглэл туйлын үнэн биш. Зэрэглэлийн системийн талаар гомдол олон ирж байсан удаа бий.

2. Байрлал Сургуулийн байрлал маш чухал. Хамгийн наад зах нь ажил эрхлэх боломж байрлалаас ихээхэн хамаардаг. Хэрэв таны сургууль үйлдвэрүүдтэй ойрхон бол танд оюутан байхдаа ажиллах боломж их. Та компьютер, программын чиглэлээр ажиллах сонирхолтой бол Калифорнид байрладаг Силикон Вэллид ойрхон сургуулийг сонговол зүгээр. Харин шоу бизнес, урлагийн салбарт хүчээ үзэх бол эргэлзэлгүйгээр Лос Анжелест сурах нь тохиромжтой. Нью-Йорк хот бол санхүү, даатгал, хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ихээр төвлөрсөн газар. Харин Техаст хими, физикийн инженерүүд, геологичдыг ажиллуулдаг нефтийн үйлдвэрлэл хөгжсөн гэх мэт онцлогуудтай.

3. Найзууд Монголчууд Америкт олноор байдаг гэдгийг та дуулсан бизээ. Одоогийн байдлаар Сан Франциско, Вашингтон, Денвер зэрэг хотуудад хамгийн их төвлөрөөд байна. Мөн олон үндэстэн холилдсон, харьцангуй эрх чөлөөтэй, гадаадууд ихээр суурьшсан газрууд нь Лос Анжелес, Нью-Йорк, Чикаго, Сиэтл гэх мэт бий. Нью Йорк, Сан-Францискод томоохон хэмжээний хятад хорооллууд, Лос Анжелест Солонгос, Тайланд хорооллууд байх жишээтэай. Харин Хьюстон болон өмнөд Калифорнид испаничууд суурьшсан байдаг. Хэрэв та эдгээр хотуудад ойрхон амьдардаг бол танд гадаадын хоол хүнс маш хялбар олдох юм.

4. Цаг уур ба байгалийн гамшиг Америк бол маш том улс бөгөөд бүс бүр өөр цаг ууртай. Невада, Аризона цөлөрхөг, харин Хавай ба Флорида муж бүтэн жилийн турш дулаан ба чийглэг уур амьсгалтай, Миннесотад өвөлдөө –30С хэм хүртэл хүйтрэх жишээтэй. Байгалийн гамшиг мөн л ялгаатай. Калифорнид газар хөдлөлт элбэг бол Зүүн хойд мужуудад суулийн хэдэн арван жил хүчтэй цасан шуурга болж хүний амь үрэгдэх нь олон болсон, харин Флорида, Жоржиа, Өмнөд Каролинад байнга далайн шуурга дэгддэг.

5. Арьс өнгөний ялгаварал Үнэндээ арьс өнгөний ялгаварал дэлхийн бүх өнцөгт байдаг гэдгийг та бид мэднэ. Эрх чөлөөт Америкт ч ийм зүйл бий. Гэхдээ хэрэв та том хотод, тухайлбал, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес зэрэг хотуудад сурах бол энд арьс өнгөний ялгаварал харьцангуй бага, харин Өмнөд мужуудад сурвал их байдаг гэдгийг мэдрэх болно.

6. Эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүн Хэрэв та докторантурт сурах бол факультетаа маш нарийн судлаарай. Диссертаци бичихэд эрдэмтэн багш нарын зөвөлгөө маш хэрэгтэй болох бөгөөд судалгааны сэдэвтэй чинь холбоотой багштай факультетийг сонгох хэрэгтэй. Ингэхдээ нэг оюутанд ногдох багш, профессорын тоог анхаараарай. Хэрэв энэ тоо хангалтгүй байвал тэр хэмжээгээр танд тавих анхаарал, багштайгаа харьцах, зөвөлгөө авах боломж буурна гэсэн үг.

7. Төлбөр Ерөнхийдөө хувийн сургуулийн төлбөр нь улсын сургуулийнхаас илүү өндөр байдаг. Гэхдээ та сургуулийг өндөр төлбөртэй гэсэн шалтгаанаар жагсаалтаас хасаж болохгүй. Танд санхүүгийн туслалцаа эсвэл тэтгэлэг олдож магадгүй юм шүү. Зарим сургуулиуд гадаад оюутнуудад төрөл бүрийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Сургуулиас гадаад оюутнуудынхаа дунд зарладаг санхүүгийн тэтгэлэг нь ихэвчлэн эрдэмтэн багшийн туслах багшаар ажиллуулж, төлбөрийнх нь тодорхой хувийг чөлөөлөх, эсвэл сар бүрийн цалин олгох хэлбэрээр байдаг. Гэхдээ тухайн сургуулийг төгссөн нэр хүндтэй төгсөгчийн нэрэмжит шагнал, стипенд гэх мэт сард 1500-2500 хүртэл ам.долларын төрөл бүрийн жижиг тэтгэлэгүүд ч бий. Эдгээрт аль болох эртхэн хандах нь чухал байдаг.

8. Курс, хичээлүүд Зарим сургуулиуд хичээлийн тогтсон хөтөлбөрийг санал болгодог бол зарим нь нэлээд бие даасан хөтөлбөрийг санал болгодог. Та санал болгодог хичээлүүд, хөтөлбөрийн талаарх мэдээллийг агуулсан каталогийг ямар ч сургуулийн вебсайтнаас татаж авах боломжтой.

Эдгээр 8 шалгуур үзүүлэлт бол хамгийн чухал нь гэж ойлгож болно. Мөн эдгээрээс гадна маш олон шалгуур үзүүлэлт байж болно. Тухайлбал, байрны зардал, нөхцөл, сургуулийн орчин, кампус, сургуульд суралцагч оюутнуудын хүйс, нас, шашин шүтлэг, номын сан, компьютерийн лаборатори, эрдэм шинжилгээний лабораторийн хангамж гэх мэт. Зарим төвөөс зайдуу байршилтай муж, хотуудад шашны байдлыг нь ихээхэн харгалзаж сургуульдаа элсүүлэх бодлого баримталдаг сургууль ч бий. Ийм сургуульд ихэвчлэн Христийн шашны аль нэг урсгалыг баримтлагчид түлхүү сурдаг, үүнийгээ дагаад нийгмийн гарал, боловсролын түвшин зэргээрээ арай онцлогтой болсон байдаг.

Ихэнх сургуулийн вебсайтнаас та тухайн сургуулийнхаа онцлогийг мэдэж авч болно. Сургуулиа сурталчилахын тулд “Яагаад манай сургуулийг сонгох хэрэгтэй вэ гэвэл…?” гэсэн утга бүхий хэсэг заавал оруулсан байдаг. Энэ хэсгээс та тус сургуульд суралцахын давуу талыг богино хугацаанд мэдэж авч болно. Ингээд, АНУ-ын бакалаврын хөтөлбөр бүхий 3000 гаруй их сургууль, магистрын хөтөлбөр бүхий 1000 гаруй их сургуулиас өөртөө тохирох хөтөлбөрийг сонгох сонголт тань мэргэн байх болтугай гэж ерөөе!

Герман улсад сургууль төгссөнөөр дэлхийн аль ч улсад ажилд ороход сайшаагдана

Picture
Хүн болгон гадаадад сурч боловсрохоор шуурч байгаа өнөө үед тэнд очоод гарах зарим бэрхшээлүүдийг тэр болгон мэддэггүй. Гадны орны нэр хүнд бүхий сургуульд боловсрол эзэмших нь сайшаалтай хэдий ч нөгөө талаар тухайн улсынхаа тухай мэдэх зүйл ховор, гадаадад л сурч л байвал боллоо хэмээн байгаа хэдийгээ үрэн таран хийж явахын түүс болох нь харамсалтай.

ХБНГУ-д хүүхдийг 6 настайгаас нь боловсрол эзэмшүүлж эхэлдэг. Эхлээд 6 жил бага сургуульд, дараа нь 4 жил дунд, дахин 2 жил ахлах ангид сурснаар нийт 12 жил сургуульд суралцаж бүрэн дунд боловсрохыг эзэмшдэг. Yүний дараа их дээд сургуульд сурах боломжтой болно. Ер нь Германчууд хүнийг бага наснаас нь сурах боломж олгож, удаан хугацаанд баттай мэдлэг олгохыг зорьдог бол манайхан хүүхдийг багаас нь хүнд тоо бодлого, нэр томьёогоор "бөмбөгддөг". Энэ нь нэг талаараа ачаалал их байгаа мэт боловч зарим нэгэн салбарт манайхан давуу байж чаддаг нь үүнтэй холбоотой байж болох юм. Их сургуульд орсон хойноо тухайн мэргэжлээсээ шалтгаалж 8-15 семестер буюу 4-8 жил сурдаг.

Дэлхийн аль ч оронд ХБНГУ -д төгсөөд ажилд ороход сайшаагддаг ба ихэнхдээ техник технологи, анагаах ухаан, хуулийн чиглэлүүдээр дээд зэрэглэлийн боловсон хүчин бэлддэгээрээ алдартай билээ. Одоогоор ХБНГУ-д монгол улсаас 7000 гаруй оюутан сурагчид сурч боловсорч байгаа гэсэн тоо баримт бий. Монгол оюутнууд маань голдуу Берлин, Потсдам, Штутгарт зэрэг хотуудад сурч амьдарч байгаа бөгөөд эхнээсээ герман хэлний маш өндөр мэллэгтэй, өөрийн гэсэн хатуужил, зорилго, сурах тэмүүлэлтэй байж герман улсад амжилтанд хүрдэг. Үүнд санхүүгийн баталгаа том үүрэг гүйцэтгэх ба нэг хүн дунджаар сард 500 еврогоор амьдрах боломжтой.

Үүнээс үзэхэд Монгол-Германы боловсролын системд адил төсөөтэй зүйлс олон ч улсын хөгжил, амьдралын хэв маяг, амьжиргааны төвшин зэрэг нь асар их ялгаатай учраас манайхан өөртөө итгэх итгэлгүй болж зорилгоосоо эрт няцах тохиолдлууд их гардаг. ХБНГУ-н ерөнхий боловсрол болон их дээд сургуулиуд бусад орнуудтай харьцуулахад төлбөр бага. 2005 оноос ХБНГУ-н Засгийн газрын шийдвэрээр хуучнаар баруун германы гэгдэх Кёлн, Бонн, Майни зэрэг хотуудад сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулж германы оюутнууд бослого гаргаад зогсохгүй зүүн германы хотуудын төлбөрийг нэмэхээ больсон юм.

Одоогийн байдлаар улсын их, дээд сургуулиуд нэг семестр 250 евро, жилд 500 еврогийн төлбөртэй ба үүнд тээврийн хэрэгслээр хөнгөлттөй зорчих билет багтдаг юм байна. Харин хувийн коллеж, их сургуульд харьцангуй богино хугацаанд буюу 2- 3 жилийн сургалтанд хамрагддаг. Энэ нь 3000- 4500 еврогийн төлбөртэй байдаг. Ер нь ХБНГУ-д суралцах сонирхолтой залуустаа хандаж хэлэхэд сонирхсон мэргэжлийихээ дагуу монгол улсдаа их дээд сургуулиа төгсөөд очвол илүү дөхөмтэй гэдгийг хэлмээр байна.

Учир нь зарим их дээд сургуулиудын магистрийн сургалтанд таны хэлний төвшнөөс хамаарч 2, 3 дугаар ангид орох боломж олгодог. Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас авдаг тест ДАФ мөн ДСХА хэлний шалгалтуудыг өгч тэнцсэнээр та бүхэнд ХБНГУ-д болон Австри зэрэг орнуудад суралцах гүүр нээгдэж байгаа гэсэн үг юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн сайхан үгтэй адил өөрсдийн хичээл зүтгэл, зорилготой байхад монголчууд маань дэлхийн аль ч өнцөг буланд амжилттай суралцаж урагшлах боломж хүн бүхэнд бий. 

Германд дээд сургуульд суралцахад төлбөр төлөхгvй

Picture
Монголын залуус гадаадын олон оронд дээд сургуульд суралцах боломжтой болсон ч Герман улсад дээд сургуульд суралцах нь олон давуу талтай аж. Байр хоолны мөнгө л шаардагдана.

1.Германд дээд сургуульд суралцахад төлбөр төлөхгүй, зөвхөн 100 еврог сургалтын хураамж гэж төлдөг. Мөн зарим хотод зургаан сарын автобус, галт тэргэнд үйлчлэх тасалбарыг оролцуулсан оюутны үнэмлэхийг 150-200 еврогоор худалдаж авах болдог. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орвол зөвхөн байр, хоолны мөнгө л шаардагдана.

2. Германд амьдрахад сард наад зах нь 800-1000 евро хэрэг болно. Байрны зардал, оюутны байранд 300-400, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600, дээр нь даатгалд 60-90 еврог cap бүр төлнө. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ Германд ирээд хэлний шалгалтдаа тэнцвэл жилд гурван cap ажиллах эрхтэй болно. Зарим тохиолдолд тэрнээс ч илүү хугацаагаар ажиллаж болно Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагүй тохиолдолд хэлний дамжаанд суралцах ба ажил хийх зөвшөөрөл байхгүй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бөгөөд зөвшөөрөлгүй ажил олдох нь ховор, тиймд тэнд очихоосоо өмнө сайн хэлээ сайжруулж ирэхгүй бол ирсэн хойноо дамжаанд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн үг.
3. Германы дээд сургуулиудад суралцаж, амжилт тай гаргасан тохиолдолд тэтгэлэг олдох боломжтой.

Сөрөг зүйлүүд нэлээн бий
1.Дээд сургуулиуд нь чөлөөт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгүй. Сонгосон мэргэжлийнхээ дагуу лекц семинаруудыг хэдийг нь хэзээ үзэхээ өөрөө сонгоно. Үүнд нэг улиралд хэдэн шалгалт өгөх буюу өгөхгүйгээ өөрөө шийднэ. Хамгийн гол нь улирлын явцад хяналтын ажил хийж, дүн тавина гэж хэзээ ч байхгүй. Харин шалгалтаа маш хатуу авдаг. Германы сургуулийг төгсөхөд хамгийн саад болдог зүйл нь энэхүү сул хяналт, хатуу шалгалт байдаг.
2.Дээд сургуульд нэг профессорт ногдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагүй олон, ялангуяа лекцийн үеэр зуугаад оюутантай нэг өрөөнд сууж хичээл хийнэ, ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол төлөв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.
3.Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагүй урт байдаг. Үүнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4-5, хамгийн урт нь зургаан жил суралцаж байж дипломоо авна. Энэ нь оюутнууд хэдэн хичээл хэзээ үзэхээ өөрсдөө шийддэгтэй холбоотой. Шалгалтаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг.

Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хуулийн ангид зургаан жил суралцаж диплом авна. Нийгмийн ухааны чиглэлийн төгсөгчдийн дипломыг “магистр”, эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн төгсөлтийг “диплом” гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зүйл нь мастер гэсэн шат байхгүй. Германы сургуулийн магистр, дипломийн дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.

Яаж сургуульд орох вэ
1.Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нөхцөл:
- Монголын аль нэг их, дээд сургуульд (ШУТИС, МУИС, БИС гэх мэт) багаар бодоход 2-3 жил сурсан байх шаардлагатай. Сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулаад гурван хувь үйлдэж, тус бүр нотариатаар оруулах ба орчуулгын товчооны тамга даруулна. Мөн түүнийгээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2.Хэрвээ та герман хэл мэдэхгүй бол яаралтай герман хэлний дамжаанд ор. Гэхдээ нэр хүндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг дамжаанд орох хэрэгтэй. “Монрэйс”, “Бабилон”, Хүмүүнлэгийн их сургуулийн оройн дамжаа сургалт сайтай. Жил орчим Монголдоо хэл үзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг герман хэл үзэх ёстой, тэгээд хэлний дамжаанд үзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол зургаан cap хэл үзээд, дараа нь Германд зургаан cap хэл үзэхээр виз авч энд хэл үзэж болно. Ингэхэд хэлний дамжаанд мөнгөө шилжүүлж зургаан сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний дамжаанаасаа шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй залуусын олонхи нь эхлээд Германд хэлний дамжаанд явж байгаад дараа нь дээд сургуульд ордог байна.

3. Хэлний бэлтгэл хангагд сан тохиолдолд дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь элссэн гэсэн бичиг ирвэл виз хөөцөлдөх ажилдаа орно. Аравдугаар сарын дундуур дээд сургуульд орох гэж байгаа бол наймдугаар сарын дунд үеэс өмнө сургуулийн бичиг ирсэн байх ёстой. Учир нь Германы элчин сайдад хоёр сарын өмнө визийн өргөдлийг оруулсан байхыг шаарддаг. Хэрвээ урилга хожуу хойно ирсэн бол тэр улиралдаа сурч чадахгүй гэсэн үг. Тэгэхлээр нөгөө сургууль уруугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгүй нь, миний сургуулийн урилгыг дараагийн улиралд болгож өгөөч гэж хүсээрэй. Оюутнууд визний ижил асуудалтай байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгүй бол урилга дараагийн улиралд хүчингүй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Үүнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхүүгийн баталгаа баримтуудыг бэлдэнэ. Үүнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол шууд 10000 еврогийн чекийг өөрийн нэр дээр хийлгүүлж, Элчин сайдын яаманд оруулна, тэр чекийг Германы банкинд өгч өөрийн дансанд мөнгө хийлгэнэ. Хэрвээ ийм боломж үгүй бол танай хамаатан, эсвэл таньдаг хүн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас жил болгон 800-1000 евро шилжүүлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай.

Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгүй, 25 сая төгрөгөөс дээш үндсэн хөрөнгөтэй, үйл ажиллагаа нь тогтмол, өргүй компани байх ёстой. Тус компанийн сүүлийн жилийн санхүүгийн тайлан,тухайн компанийн талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы Элчин сайдын яаман дээр тодорхой заасан баримт бичиг өлгөөстэй байдаг ба тэдгээрийг олж уншаарай. Мөн ажлын өдөр болгон 9-12 цагт Германы Элчин сайдын яаман дээр Германд сургуульд суралцах хүсэлтэй олон оюутан виз авахаар цуглардаг, тэднээс ч мэдээлэл авч болно.

Дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай
- Монголын их сургуульд хоёр жил суралцсан байх (зөвхөн МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, СУИС, Хүмүүнлэгийн ИС-д).
- 850 цаг герман хэл үзсэн байх.
- Монголд хэл үзэлгүйгээр Герман хэлний дамжаанд хэл үзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний дамжаанд зургаа ба түүнээс дээш cap хэл үзэхээр бүртгүүлж мөнгөө шилжүүлсэн байх шаардлагатай. Гурван cap хэлний дамжаанд сурахаар бүртгүүлэхэд зөвхөн жуулчны “С” ангиллын виз өгдөг. Хэлний дамжаанууд Германд үнэтэй байдаг тул эхлээд 3-6 cap Монголд хэл үзэх нь ашигтай.
- Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, түүнийгээ бөглөх. Энэхүү application form-r зөв бөглөх нь хамгийн чухал. Германы боловсролын зөвлөгөө авах шаардлагатай.

- Application form-oo зөв бөглөсний дараа төрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга, 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга, их дээд сургуульд хоёр жил сурсан баталгаа бичиг орчуулга сурлагын дэвтрийн хуулбар, албан ёсны орчуулга зэргийг бүрдүүлнэ. Эдгээр бичиг баримтыг орчуулгын товчоогоор орчуулж орчуулгыг баталгаа жуулсан тамга даруулах хэрэгтэй. Мөн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.
Зарим сургуулиуд Гадаад харилцааны яамны баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл сайн. Бүх бичиг баримтыг 3-4 хувь үйлдэж, тус бүрд нь тамга даруулна. Та их сургуульд орох applications мөн 3-4 хувь бөглөж, бүх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино.

- Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www.uni.hot.de гэсэн хэлбэртэй байдаг. Жишээ нь: www.uni.freiburg.de, www.uni.heidelberg.de www.uni.konstanz.de гэх мэт. 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг арай өөр www.fuberlin.de, www.tuberlin.de. Ийм тохиолдолд өөрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олоорой.
- Ингэж бэлдсэн 3-4 хувь материалаа зун нь долдугаар сарын 15-ны дотор (X сард хичээл эхлэх), өвөл нь нэгдүгээр сарын 5-ны дотор (IҮ capд хичээл эхлэх) тухайн сургуульдаа явуулаарай.

Америкт магистрантур болон аспирантурт хэрхэн сурах

Picture
Мэдлэг чадвар бүхий андуудаа! Хэрэв МА (болон бусад master's degrees), PhD зэрэг чиглэлээр суралцах хүсэл байгаа бол $-оос гадна (буюy түүнээс илүү ач холбогдолтой) нэгэн зүйл бий.
- Таны єєрийн мэдлэгийн түвшин. Хэрэв ТОЭФЛ 600-аас дээш хэмжээнд мэддэг бол, GRE, SAT зэрэг шалгалтуудыг амжилттай єгч чаддаг бол заавал мєнгєний хэрэг байхгүй!! US сургуулиудад graduate degree хийж буй хүмүүс assistantship хийгээд сурч болдог.

Assistantship гэж юy вэ гэхээр -- сургуулийнхаа харъяа эрдэм шинжилгээний юм уу бусад албан газруудад ажиллаад, цалин аваад (цалингийн хамгийн доод хэмжээгээр) + сургалтын тєлбєрєєс чєлєєлєгддєг юм! Гэхдээ үүний тулд дээрх тестүүдийг амжилттай єгсєн байх хэрэгтэй гэдгийг дахин анхааруулъя. Зарим тохиолдолд эхний семестерийн тєлбєрийг єєрєє хийх хэрэгтэй байж магад. Тэгээд багш нартайгаа сайн танил болж аваад assistantship гуйхад олдох боломж барагцаагаар 60-80% болов уу (мєн л єєрєєс чинь шалтгаална - багш нартаа єєрийнхєє мэдлэг чадварыг таниулж, мэдүүлэх хэрэгтэй). Энэ нь аль ч public сургуулийн хувьд үнэн байх.

Харин хувийн сургуулиуд яадгийг мэдэхгүй. Тийм учир US-д сургууль хєєцєлдєхдєє үүнийг анхаараарай. Мєн дээрх тeстүүдийг амжилттай єгсєн MD болон зарим BA, BSc бүхий дигрийтэй /degree/ хүмүүс єєрийнхөө мэргэжлийн чиглэлээр PhD -д шууд орохоор хєєцєлдвєл (мастерийг алгасаад) бүтэх боломж бий. Тэгвэл зарим сургуулийн (жишээ нь манай сургууль -State Uniүersity of NY-iin Dept. of Biomedical Sciences-- http://www.wadsworth.org/BMS/admission.htm ) зарим департментуудад (тэнхим) PhD хийхэд ямар ч тєлбєргүйгээс гадна стипeнд єгдєг юм билээ.
Магистрантурт сурч буй, ноён Б. Энхжин.

Мэргэжилээ хэрхэн сонгох вэ?

Picture
Paragraph.

Гадаадад тэтгэлэгтэй суралцахад голч дvн 3.0 байх ёстой

Picture
Гадаад улс орнуудад Засгийн газрын тэтгэлэгээр суралцахыг хvсэгчид олон байдаг. Иймээс тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаархи мэдээллийг оюутнуудад хvргэхээр зорилоо. Зөвхөн 1-2 дугаар курсын оюутнууд бакалаврын төвшний сургалтад хамрагдах боломжтой юм байна. БСШУЯ-наас хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон, сургалтын төрийн сангийн санхvvжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг.

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар курст суралцдаг, 21 хvртэлх насны оюутнууд шалгалтад орох эрхтэй юм байна. Сурлагын голч дүн 3.0-оос дээш байх ёстой. Өдрийн ангиас бусад тохиолдолд, эсвэл гадаадад суралцаж буй хүмүүсийг шалгалтад оруулдаггүй журамтай.

Сонгон шалгаруулалт голдуу 1-6 дугаар сарын хооронд явагддаг. Суралцах орон, мэргэжлийн чиглэл, оюутны тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцөлийг шалгалт эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, яамны вэб сайтаар зарладаг. Гэхдээ энэхүү мэдээлэл хангалттай хүрч чаддаггvй гэж эцэг эхчүүд, оюутнууд шvvмжлэлтэй ханддаг.

Шалгалтад орохыг хүсэгчид өөрийн сурч байгаа сургуульд эхлээд бүртгүүлнэ. Тухайн сургууль урьдчилан шалгаруулж, тэнцсэн оюутны материалыг яаманд ирүүлдэг юм байна. Их сургууль зургаан cap, дээд сургууль, коллеж нь гурван cap хүртэлх чиглэлээр суралцсан байх ёстой.

Босго оноо харилцан адилгүй. Бүртгүүлсэн оюутнууд мэргэжлийн суурь шалгалт буюу гадаад хэлний шалгалтыг тест хэлбэрээр өгнө. ОХУ, Украйн, Казахстанд суралцах оюутнууд орос хэлээр, бусад оронд англи хэлний шалгалт өгнө.

Хоёр шалгалтад 60 хувиас дээш амжилт үзүүлэх ёстой. Босго оноо нь шалгалтад оролцогчдын тооноос хамааран өөрчлөгддөг байна. Босго оноог давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг хяналтын тоонд багтаан шалгаруулдаг юм байна.

Тэнцсэн суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцаж, тухайн орны хууль тогтоомжийн дагуу тэтгэлэг авна. Сонгон шалгаруулалттай холбоотой болон замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.

 - Мэргэжлийн чиглэл, шалгалт:
1. Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, технологи, архитектур, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зvй, философи, сэтгэл судлал, боловсрол, социологи Шалгалт: Математик

2. Малзүй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлургм, арьс шир, хvнс, материал судлал, материалын технологи
Шалгалт: Хими

3. Түүх, газарзүй, улстөр, музей судлал, уран зохиол, сэтгүүл зvй, олон улсын харилцаа, орон судлал
Шалгалт: Нийгмийн тухай мэдлэг

4. Соёл, урлаг, биеийн тамир
Шалгалт: Мэргэжил

5. Бүх төрлийн гадаад хэлний орчуулагч
Шалгалт: Монгол хэл

Хэдэн оронд суралцах боломжтой вэ
Сонгон шалгаруулалтыг БСШУЯ тухайн орноос манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Япон, Хятад, Солонгос, Энэтхэг улсад суралцах хүмүүсийн шалгалтыг Элчин сайдын яамд нь бие даан зохион байгуулдаг болжээ.

2007-2008 оны хичээлийн жилд хэдэн оронд хэчнээн оюутан суралцаж байгааг сонирхуулъя. Хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын төвшний сургалтад 13 оронд 518 хүн суралцуулжээ.
- ОХУ 140 тогтмол
- БНХАУ 138 100 нь Өвөр Монголд
- Япон 61 хэлбэлздэг
- БНТуркУ 50 хэлбэлздэг
- Польш 20 тогтмол
- Чех 37 хэлбэлздэг
- БНСУ 26 тогтмол
- Энэтхэг 15 тогтмол
- Вьетнам 10 тогтмол
- Куба 8 хэлбэлздэг
- Украин 7 тогтмол
- Унгарт 5 2 нь бvрэн тэтгэлэгтэй
- Казахстан 1

Илтгэл тавих гэж байгаа хүмүүст хэрэг болох байхаа...

Picture
Гадаад үзэмж
Гаднах төрх байдал, хувцаслалт болон биеэ авч яваа байдал нь хүмүүс маш их нөлөөлнө. Хүмүүсийн өмнө гарахаас ичих, санаа зовох нь сонсож буй хүмүүст тааруу сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та гадаад төрхөндөө ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Таныг сонсох хүмүүсийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн үг юм.

Хүн ярьж байхдаа хүмүүст өөрийн бодол саналаа 3/1-ийг үгээр харин 3/2-ыг нь бусад үйл хөдлөлөөр ойлгуулдаг байна. Олны өмнө гарч илтгэл тавина гэдэг таны хувьд хэцүү байвал та дараах алхмыг хийгээрэй.

Өөрийн болгох
Та ухаж ойлгуулж, хамгаалах гэж буй сэдвээ өөрийн болгосон байх ёстой. Сэдвийнхээ талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл болон түүхэн үйл явцыг нь ч судлах хэрэгтэй. Нарийн судалсны үр дүнд таны илтгэл дээд зэргийн сайн болох юм. Танд ямар нэгэн асуулт тавихад бүдрэхгүй л байх хэрэгтэй.

Жишээ тат
Өөрийн ярьж буй сэдвийнхээ хүрээнд жишээ татаж, сэдвийн талаарх бусад хүмүүсийн санаа бодол, дүгнэлт, судалгаа статистик зэргийг ашиглах хэрэгтэй. Таныг сонсож буй хүмүүсийн бодол санааг сайн судалж, дургүйцлийг нь төрүүлэхгүй байх хэрэгтэй. Түүний оронд тантай санаа нийлэх хэсгээс нь эхлэх хэрэгтэй.

Бодлоо чөлөөлтэй илэрхийлэх
Сонсогч санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Байнгын харилцан ярьж байвал таны ойлгуулж хэр өөрчлөлт гарч байгаа нь мэдэгдэнэ. Та өөрийн ярьж байгаа сэдэвтээ итгэл төгс, мөн нээлттэй байх нь хүмүүсийн эргэлзээг хурдан арилгахад нөлөөлнө. Ярианы төгсгөлд ерөнхий утга агуулгыг бататгасан дүгнэлт юм уу товчлол хийх хэрэгтэй. 

Соронзон мэт татах ХҮЧТЭЙ УРАН ИЛТГЭГЧ болох 12 алхам

Picture
Чадвар 1. Уран илтгэгч нь өөртөө бат итгэлтэй. Тэд хэзээ ч бухимдуу юмуу, зовиуртай харагддаггүй.

Чадвар 2. Уран илтгэгч нар нь зугаатай хүмүүс байдаг бөгөөд тоглоом шоглоом хийх, элэглэх, хошигнох, инэээмсэглэхээс хэзээ ч татгалздаггүй.

Чадвар 3. Уран илтгэгч бол хүчирхэг бас идэвхитэй байдаг.

Чадвар 4. Уран илтгэгч хүн тухайн сэдвээ сайн мэддэг.

Чадвар 5. Уран илтгэгч нар хэзээд нүдэнд дулаахан, аятайхан харагддаг.

Чадвар 6. Уран илтгэгч нар түгдрэлгүйгээр, бүтэн өгүүлбэрээр, зөв найруулагтайгар ярьдаг. Тэд хэзээ ч "за" "одоо"  "юу" "тэгээд" гэх мэтийн сул үгсийг хэрэглэдэггүй.

Чадвар 7. Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Түүнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хөдөлгөөн, баяр бахдал эсвэл эсрэгээр буруушааж зэмлэж байгааг мэдрэх болно.

Чадвар 8. Уран илтгэгч нар тухайн сэдвээ өргөжүүлэх дэлгэрүүлэх чиглүүлэх үнэмшүүлэх гоц чадвартай байдаг.

Чадвар 9. Уран илтгэгч хүн бүх сонсогч нартайгаа холбоотой байдаг.

Чадвар 10. Уран илтгэгч нар ирээдүйдээ итгэлтэй, хөгжилтэй, нийтэч байдаг.

Чадвар 11. Уран илтгэгч нар нарийн зохион байгуулттай. тэдний ярианы сэдвүүд тодорхой нэгээс нөгөө рүү мэдэгдэмгүйгээр шилжиж байдаг. тэдний эхлэл, төгсгөл нь тодорхой, ойлгомжтойгоос гадна хэлэх гэсэн санаагаа цагтаа болон орон зайдаа бүрэн багтаадаг.

Чадвар 12. Уран илтгэгч хүн ухаалаг, үнэнч шударга, зөв арга барилтай, тэвчээртэй, цэвэр ариун, хариуцлагатай байдаг.

Бүх уран илтгэгч нарт эдгээр 12 чадвар заавал байх ёстой. Аль нэг нь л байхгүй аваас тэр бол жинхэнэ шилдэг уран илтгэгч биш юм.

Билл Гейтс: Сургуульд заахыг мартсан 11 зүйл

Picture
Чи балчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналын нэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

 Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

 1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.

 2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

 3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа байгуулаагүй” цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй.

4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.

 5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.


 6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.

 7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас гэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.

 8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.


9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.


 10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.

Эцсийн зүйл:
11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

МУИС д орох гэж буй хүмүүст

Picture
1. Өмчийн бүх хэлбэрийн их сургууль, дээд сургууль, коллеж (цаашид “дээд боловсролын байгууллага” гэх) –д оюутан элсүүлэхэд энэхүү үлгэрчилсэн журмыг баримтлана.

Тайлбар: Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэхүү журам хамаарахгүй.

* Дээд боловсролын байгууллагууд энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн оюутан элсүүлэх өөрсдийн журмаа боловсруулж, захирлын тушаалаар батлан мөрдүүлнэ.

* Оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулж буй дээд боловсролын байгууллага, комисс үйл ажиллагаандаа “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулиуд, байгууллагынхаа дүрэм, энэхүү үлгэрчилсэн журам болон холбогдох бусад албан ёсны баримт бичгийг удирдлага болгоно.

* Оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээд элсэлтийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэгтэй.

* Оюутан элсүүлэх ажлын гол зорилго нь шалгуулагчдын сурах чадвар, мэдлэгийн төвшин, авъяасыг бодитойгоор үнэлж, цаашид амжилттай суралцах чадвартай хүмүүсийг шалгаруулан элсүүлэхэд оршино.

* Байгууллагын нөөц, хүчин чадал болон сургалтын ажил эрхлэх тусгай шаардлагыг хангасан байдлыг харгалзан дээд боловсролын байгууллагад тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. [Энэ заалтад “өдрийн ангид” гэж байсныг 2006/483-аар хассан.]

6.1. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад нийслэл болон аймгуудаас өдрийн ангид [“өдрийн ангид” гэснийг 2006/483-аар нэмсэн] оюутан элсүүлэх хяналтын тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

* Дээд боловсролын байгууллага нь сургалтын явцад оюутан мэргэжлийн чиглэлээ сонгон мэргэших боломж, журмын талаар бүрэн дүүрэн мэдээллээр шалгуулагчдыг эхнээс нь хангах үүрэгтэй.

* Дээд боловсролын байгууллага нь оюутан элсүүлэх хяналтын тоо, иргэн сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийнхаа вэб хуудас болон education.mn порталд байрлуулж ил тод байдлыг хангана.

* Оюутан элсүүлэх ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Шалгуулагч энэхүү журмын 10.-д заасан ерөнхий шалгалтыг эхний шатанд өгнө. Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг ханган өөрт хандсан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуураар эцсийн шалгаруулалт хийхэд хоёр дахь шатны зорилго оршино.


ХОЁР. ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

* Дээд боловсролын байгууллагад элсэх хүсэлтэй ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч болон бүрэн дунд боловсролтой иргэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагаас авах элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий Ерөнхий шалгалт (ЕШ) заавал өгнө.

ЕШ нь монгол хэл, математик, нийгмийн ухаан (Нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх), гадаад хэл (англи хэл, орос хэл), хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.

10.1.Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол холбогдох дээд боловсролын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ.

* Дээд боловсролын байгууллага нь сургалтын чиглэл бүрээр энэхүү журмын 10-д заасан шалгалтаас алийг нь элсэлтэд тооцохоо урьдчилж тогтоон нийтэд мэдэгдэнэ. Ийнхүү тооцох шалгалтын тоо 2-оос ихгүй байна.
* ЕШ-ыг хичээлийн жилд 1 удаа удаа зохион байгуулна. Энэхүү журмын 13-д заасны дагуу гэрээ байгуулсан этгээд ЕШ авах хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно. [Энэ заалт 2006/483-аар шинэчлэгдэв.]

Дэлхийн шилдэг 100 сургууль

Picture
1 HARVARD University United States
2= University of CAMBRIDGE United Kingdom


2= University of OXFORD United Kingdom
2= YALE University United States
5 Imperial College LONDON United Kingdom
6 PRINCETON University United States
7= CALIFORNIA Institute of Technology (Calt… United States
7= University of CHICAGO United States
9 UCL (University College LONDON) United Kingdom
10 MASSACHUSETTS Institute of Technology (M… United States
11 COLUMBIA University United States
12 MCGILL University Canada
13 DUKE University United States
14 University of PENNSYLVANIA United States
15 JOHNS HOPKINS University United States
16 AUSTRALIAN National University Australia
17 University of TOKYO Japan
18 University of HONG KONG Hong Kong
19 STANFORD University United States
20= CORNELL University United States
20= CARNEGIE MELLON University United States
22 University of California, BERKELEY United States
23 University of EDINBURGH United Kingdom
24 King’s College LONDON United Kingdom
25 KYOTO University Japan
26 Ecole Normale Supйrieure, PARIS France
27 University of MELBOURNE Australia
28 ЙCOLE POLYTECHNIQUE France
29 NORTHWESTERN University United States
30 University of MANCHESTER United Kingdom
31 The University of SYDNEY Australia
32 BROWN University United States
33= University of BRITISH COLUMBIA Canada
33= University of QUEENSLAND Australia
33= National University of SINGAPORE Singapore
36 PEKING University China
37 University of BRISTOL United Kingdom
38= University of MICHIGAN United States
38= The CHINESE University of Hong Kong Hong Kong
40 TSINGHUA University China
41 University of CALIFORNIA, Los Angeles (U… United States
42 ETH Zurich (Swiss Federal Institute of T… Switzerland
43 MONASH University Australia
44 University of NEW SOUTH WALES Australia
45 University of TORONTO Canada
46 OSAKA University Japan
47 BOSTON University United States
48 University of AMSTERDAM Netherlands
49 NEW YORK University (NYU) United States
50 The University of AUCKLAND New Zealand
51= SEOUL National University Korea, South 
51= University of TEXAS at Austin United States
53= TRINITY College Dublin Ireland
53= HONG KONG University of Science & Techno… Hong Kong
55= University of WASHINGTON United States
55= University of WISCONSIN-Madison United States
57 University of WARWICK United Kingdom
58 University of CALIFORNIA, San Diego United States
59 LONDON School of Economics and Political… United Kingdom
60 HEIDELBERG University Germany
61 Katholieke Universiteit LEUVEN Belgium
62 University of ADELAIDE Australia
63 DELFT University of Technology Netherlands
64 University of WESTERN AUSTRALIA Australia
65= University of BIRMINGHAM United Kingdom
65= Ludwig-Maximilians-Universität München (… Germany
67 Technische Universität MÜNCHEN Germany
68 University of SHEFFIELD United Kingdom
69 NANYANG Technological University Singapore
70 University of NOTTINGHAM United Kingdom
71= UPPSALA University Sweden
71= DARTMOUTH College United States
73 University of ILLINOIS United States
74= University of YORK United Kingdom
74= EMORY University United States
76 University of ST ANDREWS United Kingdom
77= PURDUE University United States
77= University of PITTSBURGH United States
79 University of MARYLAND United States
80= University of SOUTHAMPTON United Kingdom
80= University of LEEDS United Kingdom
82 VANDERBILT University United States
83 University of GLASGOW United Kingdom
84 LEIDEN University Netherlands
85= University of VIENNA Austria
85= CASE WESTERN RESERVE University United States
85= FUDAN University China
88 QUEEN’S University Canada
89 UTRECHT University Netherlands
90= PENNSYLVANIA STATE University United States
90= TOKYO Institute of Technology Japan
92 RICE University United States
93= University of MONTREAL Canada
93= University of COPENHAGEN Denmark
95 University of ROCHESTER United States
96 University of CALIFORNIA, Davis United States
97= University of ALBERTA Canada
97= GEORGIA Institute of Technology United States
99 CARDIFF University United Kingdom
100 University of HELSINKI Finland

Амжилттай суралцахуй

Picture
Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай.

Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2. Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8. Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.